Дөрвөн жил өөрийн байргүй байсан 14-р сургуулийнхан удахгүй шинэ байрандаа орно

2017-08-23

2013 оноос хойш өөрийн гэсэн хичээлийн байргүй 3-4 сургуульд таран хичээллэж байсан 14-р сургуулийнхан удахгүй шинэ байрандаа орохоор болжээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах нар албаны хүмүүсийн хамт 14 дүгээр сургуулийн засварын ажилтай танилцсан байна.

Тус сургуулийн барилгын ажил 90 орчим хувьтай явж байгаа бөгөөд ирэх сарын 10-ны дотор барилгыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй.

Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн

  • бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд,
  • 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд,
  • 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан.

Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байр ашиглалтад орсноор “Шавь” цогцолбор сургууль 3 ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний үндэсний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, сурагчид өнгөрсөн жилээс эхлэн хэвлэл мэдээлэлд хандаж, улмаар жагсаал хүртэл зохион байгуулж байсан билээ. Тэгвэл тэд энэ хичээлийн жилдээ багтаан шинэ байрандаа хичээллэх боломжтой болох нь ээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй