"Fesco"-ийн транзит тээвэр Монгол, ОХУ, Беларус улсын нутгаар дамжин Европт хүрнэ

2017-08-23

Ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэгч ОХУ-ын "Fesco" компани БНХАУ-Европын хооронд транзит тээврийн үйлчилгээгээ эхлүүлжээ. Энэхүү транзит галт тэрэг нь Монгол Улс, ОХУ, Беларус зэрэг улсын нутаг дэвсгэрээр дамжин Европт хүрэх юм. "Fesco" компани "Silk Way Shuttle" гэх энэхүү транзит тээврийг долоо хоног бүр хийхээр төлөвлөж байгаа төдийгүй эхний аялал БНХАУ-ын Жөнжоу хотоос гарчээ. Германы Хамбург хотыг зорьсон энэхүү галт тэрэг нь 15 хоног аялсны эцэст зорьсон газартаа хүрсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Харин Германаас наймдугаар сарын 18-нд буцах чиглэлийн галт тэрэг гарчээ. Ийнхүү Европ болон БНХАУ-ын хооронд ердөө 13-15 хоногт аялснаар ачаа барааг далайн тээврээс гурав дахин хурдан хүргэх боломжтой болсон гэдгийг "Fesco" компани онцоллоо. Үүнээс гадна энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэсэн гэдгийг Зам, Тээврийн яамнаас мэдээллээ. Ингэснээр дамжин өнгөрөх тээвэр өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн байна. Үүнээс БНХАУ-аас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг дөрөв дахин нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй