2015-11-04
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 538 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байна.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох4 удаагийн сонгон шалгаруулалт явуулсан байна. Дээрх сонгон шалгаруулалтыг37 талбайд зарласан бөгөөд одоогийнбайдлаар 10талбайд тусгай зөвшөөрөл олгоод байна. Харин 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс санал ирүүлээгүй байна.Энэ сарын 14-ний өдөр 9 талбайд сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтын саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авна.
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ хугацаанд босго үнийг баталгаажуулсан нийт 50 талбайд сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс 35 нь өмнөх эзэмшигч нь авч, 7 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэ эзэмшигчид авсан. Нэр бүхий 8 талбайд санал ирүүлээгүй, ирүүлсэн санал нь “үнэлгээний баримт бичиг”-т заасан шаардлага хангаагүй тул АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд