Авто замын тэмдэг, тэмдэглэлээг шинэчлэн сайжруулах сарын аян эхэллээ

2017-06-15

Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, ослоос урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд үзлэг, үнэлгээ хийх юм. Мөн засаж сайжруулах, стандартын шаардлага хангуулахаас гадна замаас шалтгаалсан ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг суурилуулах юм байна. Эдгээр ажлуудыг орон нутгийн зам хариуцагч компани, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудтай  хамтран гүйцэтгэх аж. Тус ажил хэрэгжсэнээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжирч, осол аваар буурах ач холбогдолтой.

Зам, тээврийн хөгжлийн яам, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, зам хариуцагч байгууллагууд, орон нутгийн Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу газар дээр нь ажиллаж,  тэмдэгт тавигдах стандарт, тэмдэгийг байршуулахад анхаарах зүйлс, одоогийн байгаа тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хэмжилт хийж, тэмдэгний хэмжээс, өнгө будагны стандарт, гэрэл ойлгогч туузны стандарт, тэмдэгийн үйлчлэх хүрээ, хэд хэдэн тэмдэг тавьсан тохиолдолд хэрхэн зөв байрлуулах зэрэг заавар зөвлөмжийг өгч ажиллах юм.

Ажлын хэсгээс өгөгдсөн заавар чиглэлийн дагуу зам хариуцагч байгууллагууд засвар арчлалтын ажлаас гадна тэмдэг, тэмдэглэгээний ажилд онцгой анхаарч, шаардлагатай газруудад анхааруулах, мэдээлэх тэмдэг тавьж, дохионы төмөр бетон шонг суурилуулах, засварлах, будах, гэрэл ойлгогч наалтыг шинэчлэх, замын хэвтээ тэмдэглэгээ хийх, стандартын бус хурд сааруулагчыг зайлуулах, шаардлагатай газруудад шинээр тавих, ган туузан хашлага байрлуулах, гэрэл ойлгогч наах, гүүрүүдийн босоо тэмдэглэгээг сайжруулах, хашлага хайсыг засварлах зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ажлуудыг “Замын тэмдэг” MNS4597:201, “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслийг хэрэглэх дүрэм” MNS4596:2014 дүрэм стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй