ТҮЦ хэзээ ч томордоггүйн шалтгаан

2017-06-12

ТҮЦ-ийг та хараарай. Нэг л газартаа, нэг л тогтсон зүйлээ хийгээд хэчнээн ч жил болсон томордоггүй. Тэр дэлгүүр болж өргөждөггүй. Таны л мэдэх автобусны буудлын дэргэдэх жижигхэн “амбаар” хэзээ ч өргөжөөгүй, томроогүй, хүнсний мухлаг ч болоогүй.

Томорно гэдэг маань олон бараатай болж, хэдэн сая төгрөг эргэлдэхийн нэр биш гэдгийг эхлээд хэлье. Энэ бол тухайн бизнес хэр хол явах вэ гэдгийн учир шалтгаан юм.

Өнөөдөр монголчууд бизнесийг өнөө маргаашийн ашиг төдийхнөөр олж хараад байгаа нь тухайн хүнийг яг л ТҮЦ-ний эзэн шиг болгож байна.

Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн эн тэргүүнд бодох зүйл нь тухайн бизнесийн олох ашиг биш гэдгийг өнөө цагийн гүйцэтгэх захирлууд хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь монголчууд зөвхөн ашиг, олох мөнгөний төлөө улангасан хөөцөлддөг байсан. Харин одоо энэ зүйлийг урт хугацааны үр ашиг-нийгмийн хариуцлага, холч хараагаар хэмждэг болжээ.

Цуутай бизнесмэнүүдийн жишээ ч үүнийг хэлээд өгнө. Дэлхийг бүсэлсэн “Кока Кола” компани дэлхий дахины цэвэр усны нөөцийг хамгаалахад 2030 он хүртэлх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэхүү үйл хэрэгт Монгол Улс ч тодорхой байр суурь эзэлдэг аж.

“Xerox” компани гэхэд жил бүр ажилчдаа сургаж, дадлагажуулахын тулд асар их хөрөнгө зардаг нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынх нь илрэл болдог байна. Иймд энэ компани өнөө цагийн сорилтын шуурганд тэсч үлдэж чадсан ч байж мэдэх.

Тэгвэл худалдааны хамгийн том сүлжээ сайтын нэг “Alibaba” группийн эзэн Жэк Ма “Компаниуд нийгмийнхээ асуудлыг шийддэг байх ёстой” гэж хэлсэн нь бий. Иймдээ ч тус групп нийгэмд чиглэсэн, оюутан сурагчдад зориулсан олон сая ам.долларын санхүүжилт олгож байжээ.

Үүний нэг тод жишээг өнгөрсөн долоо хоногт “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат гаргав. Тэрээр хотын даргаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөхийг хүсчээ. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсч том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе гэсэн байна. Уг тоглоомын талбайн бүтээн байгуулалт болон цаашдын арчилгааг нь ч хийнэ гэдгээ амлажээ. Үүний тулд хотын даргаас ганцхан гарын үсэг л хүсч байгаагаа илэрхийлжээ.

Бизнес бол ТҮЦ биш. Бизнес бол нийгмийн хариуцлагатай байдал, холч хараа, алсад хүрэх тэмүүлэл юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй