Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах талаар хуулийн өөрчлөлт хийхийг зөвлөв

2017-05-30

Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монголбанктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх  “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулан, олон улсын зөвлөх сонгон ажиллаж байна. Уг төслийн хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн судалгаа хийгдэж, үүний дагуу зөвлөмж гаргасныг “Монгол Улс дахь санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, эрх зүй зохицуулалтын өнөөгийн орчин ба өөрчлөн сайжруулах зөмлөмж" үндэсний хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Хэлэлцүүлгийг  Монголбанк зохион байгуулж, Санхүүгийн зохицуулах хороо,Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи, болон бусад мэргэжлийн холбоод оролцлоо. Зөвлөмжид банкны харилцагч буюу хэрэглэгчийг хамгаалах хуулийн зохицуулалттай болох, хяналт шалгалт хийдэг болох, тайлан мэдээг авдаг болох, хяналт шалгалтын бүтэц бий болгон ажиллах шаардлагатай тухай тусгажээ.

Монгол Улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд төслийн үр дүнд Монголбанк, бусад эрх бүхий байгууллагын санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тогтолцоог сайжруулах, санхүүгийн салбар дахь маргааныг шүүхийн бус замаар шийдвэрлэх тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж эхлээд байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй