Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ

2017-05-29

Энэ сарын 26-ны Баасан гаригт эрдэмтэн судлаач Ринчингийн Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртлээ. Тэрээр хувийн шалтгаанаар биечлэн ирж амжаагүй бөгөөд ДЭМБ-ын 70-р чуулганд оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төлөөлж шагналыг гардан авлаа. 

А.Цогцэцэг сайд шагнал гардуулах үеэр энэхүү шагналыг олгосон явдалд МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хувиасаа гүн талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Р.Арслан гуайн захиснаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др.Маргарет Чан, ДЭМБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Ниппон Сангийн дарга Ноён Ёхэй Сасакава доктор Блүмбэрг, доктор Окочи, Монгол болон Унгар улсын эрүүл мэндийн салбарын өөртэйгээ хамтран зүтгэж байсан хамт олонд талархал илэрхийлснийг нь дамжуулсан байна. 

Дашрамд дурдахад манай улсын эрүүл мэндийн салбарт Р.Арслан гуайн оруулсан хувь нэмэр их бөгөөд элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийж, түүний үр дүнд элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэн зэрэг ач гавьяатай хүн юм. 

    Харин ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж буй олон орнууд байгаа ч Монгол Улс тэднийг тэргүүлж, сайн ажиллаж байгааг онцолж сайшаасан байна.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй