Ажилчдын хоолноос идсэн МХЕГ-ын байцаагчид “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгожээ

2017-05-29

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ, ЖУРМЫГ НОЦТОЙ 
ЗӨРЧСӨН ГЭСЭН БАЙНА

Саяхан МХЕГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д шалгалт хийсэн байна. Тодруулбал, МХЕГ-ын нэгэн дарга болох С -ээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Орхон аймагт 10 хоног ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллажээ. Хэд хоногийн өмнө энэхүү шалгалтын дүнгийн хурал МХЕГ-т болсон байна.

Тус хуралд Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд оролцжээ. Энэ үеэр МХЕГ-ын дарга Д.Цагаанхүү “Эрдэнэт үйлдвэр”-т шалгалтаар очиж ажилласан байцаагчид үйлдвэрийн ажилчдын хоолноос идсэн талаар ярьж, хоолны мөнгийг шалгалтаар очсон байцаагчдын цалингаас суутгах болсноо мэдэгдсэн байна. Учир нь Мэргэжлийн хяналтын байцаагчдын Орхон аймагт албан томилолтоор ажиллах хугацааны хоолны мөнгө, буудлын хөлсийг гаргаж өгсөн тул “Эрдэнэт үйлдвэр”-ийг хохиролгүй болгохыг үүрэгджээ.

Д.Цагаанхүү хэлэхдээ “Төрийн нэр барьж шалгалтаар оччихоод үйлдвэрийн ажилчдын хоолноос идэж, ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Ингэснээр МХЕГ-ын байцаагчид Ашиг сонирхлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн байна. Үйлдвэрийн ажилчдын хоолноос идсэн байцаагчдын хоолны мөнгийг цалингаас нь суутгаж “Эрдэнэт үйлдвэр”-ийг хохиролгүй болго. Д.Эрдэнэбилэг захирал идсэн хоолны мөнгө шилжүүлэх дансны дугаарыг манайханд өгөөрэй” гэжээ.

Тус үйлдвэрийнхэн шалгалтаар ажилласан байцаагчдыг АБК-гийн хоолны газартаа үдийн хоолонд оруулж, тэд үйлдвэрийн ажилчидтай зэрэгцэн хооллосон нь ийнхүү асуудал дагуулсан байна. Түүнээс гадна МХЕГ-ын байцаагчид АБК-гийн хоолны газрыг 10 үзүүлэлтээр шалгахад нэгд нь зөрчил илэрчээ. Гэтэл МХЕГ-ын байцаагчид дээрх зөрчлийг нуун дарагдуулсан нь тодорхой болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, МХЕГ-ын байцаагчдын идсэн хоолны мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд шилжин орсон аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй