Залуу үеийнхний боловсролд ШИНЭЧЛЭЛ хийгдэх шаардлагатай

2017-05-25

Одооны залуус төрөлх хэлээрээ маш их алдаатай бичих нь ердийн үзэгдэл болжээ. Ялангуяа цахим мэдээллийн хэрэгслээс үүнийг түгээмэл харж болно. Энэ талаар та юу хэлэх вэ?

Цахим мэдээллийн хэрэгсэл хэмээх хэвлэл мэдээллийн нэгэн төрөл бий болсоноос хойш тэрхүү төрлийн найруулга, үг хэллэг гэх асуудал хурцаар тавигдах болжээ.

Цахим мэдээллийн хэрэгсэл нь аливаа хүнийг мэргэжил боловсрол, шашин шүтлэг, нас, хүйс, зэрэг зиндаагаар ялгаварлахгүйгээр хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, бодол санаагаа хуваалцах, бусдыг уриалан дуудах, бусдын үзэл баримтлалд нөлөөлөх эрх чөлөөг нь эрх тэгшээр олгосон байдаг.

Цахим мэдээллийн хэрэгслийг аливаа төрийн болон төрийн бус байгууллагууд, компаниуд албан ёсны мэдээллийн хэрэгсэл болгон ашигладаг хэдий ч түүнийг нь хүлээн авч татагдан оролцож байгаа иргэд нь албан бусаар ашигладаг, өөрөөр хэлбэл албан бусаар оролцдог болохоор үг хэллэгийн хувьд бусад сонин сэтгүүл, телевиз радиотой харьцуулахад чөлөөт, хяналт шалгуургүй байдаг.

Тийм ч учраас иргэд цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлэл оруулахдаа ярианы үг хэллэгээр, ярианы дуудлагаараа бичих нь элбэг байдаг. Энэ нь дунд сургуулийн сурагчид, өсвөр насныханд буруу үлгэртэй, тэднийг алдаа мадаггүй зөв бичих дүрмийн дагуу бичиж сурахад нь хор холбогдолтой боловч ингэж бичихийг хориглох, зөв бичих шалгуур тавих ямар ч боломжгүй юм.

Цахим мэдээллийн хэрэгсэлд тавигдаж байгаа нийтлэлүүд утга агуулга болон зорилгоосоо хамаараад

  • албан бичгийн эсвэл уран зохиолын найруулгаар, мөн зөв бичих дүрмийн дагуу бичих шаардлагатай нийтлэл
  • төрөл бүрийн найруулгаар бичих боловч зөв бичих дүрмийн дагуу бус дуудлагаараа бичиж болох нийтлэл гэж ялгарч байгаа харагддаг.

Тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллагын албан ёсны мэдээллүүдийг зөв бичих дүрмийн дагуу бичих шаардлагатай.

Харин аливаа хүн хувь хүнийхээ хувиар үзэл баримтлалаа илэрхийлсэн, бусдын үзэл бодолд нөлөөлөх, уриалан дуудах зорилгоор бичсэн нийтлэлийг хүмүүсийн ихэнх нь зөв бичих дүрмийн дагуу бичих нь ч байхын зэрэгцээ дуудлагаараа бичсэн байх нь ч бий.

Гэтэл хошин шог аястай, нийгмийн аливаа асуудал, үйл явдлыг шүүмжилсэн нийтлэлийг зөв бичих дүрмийн дагуу бичих нь уншигчийн сэтгэлд хошин өнгө аясаараа буух нөлөөллийг бууруулах учраас дуудлагаараа бичих нь илүү зохимжтой байх магадлалтай бөгөөд “цахим мэдээллийн хэрэгслийн хошин найруулгын бичлэгийн нэгэн төрөл” шинээр бий болж байна гэж хэлж ч болохоор байна. Үүнийг дагаад бичлэгийн төрөл шинээр бий болж байна гэж бас хэлж болно. Яг л яруу найрагчид чөлөөтэй сэтгэж, үүнийхээ дагуу зарим нэг үгийг “зохиодогтой” үүнийг адилтгаж болно.

Дуудлагаараа бичих, зөв бичих дүрмийн алдаатай бичих гэдэг нь хоёр өөр юм. Зөв бичих дүрмийн алдаагүй мөртлөө дуудлагаараа бичнэ, дуудлагаар бичвэл зарим төрлийн нийтлэлд илүү зохимжтой байх нь бий.

Дуудлагаараа бичих нь монгол хэлний өнөөгийн болоод ирээдүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй юү?

Цахим мэдээллийн хэрэгслээр зөв бичих дүрмийн алдаатай бичлээ гээд, залуус этгээд үг хэллэг хэрэглэлээ гээд монгол хэл бичиг мөхөхгүй юмаа. Үүнд ялгаа заагтай хандах, авах гээхийн ухаанаар хандаж чадах сэтгэлгээ нь байгаа цагт монгол хэл аяндаа цэгцрэх онолын зарчмаар өөрийн хэлний хуулийн дагуу цаашид хөгжөөд үргэлжлээд явах болно. Тухайлбал, англи хэлний do not хэмээх үгийн товчилсон хэлбэр нь don’t гэж байдаг. Энэ нь нэгэн цагт одоогийн энэхүү товчилсон хэлбэр шигээр ярьдаг боловч бичигт do not гэж бичиж байсан гэсэн үг. Тэгвэл орчин цагийн монгол хэлэнд “шүү дээ” гэж бичээд “ш дээ” гэж ярьдаг. Гэтэл зарим нэг албан ёсны бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд, тухайлбал шар сонингууд, мөн цахим мэдээллийн хэрэгсэлд “ш дээ” гэж бичсээр байна. Үүнийг өнөөгийн цаг үед ингэж бичих нь буруу гэж үзэх боловч хэлний цаашдын төлөв байдлыг төсөөлбөл, “шүү дээ” хэмээх туслах үгийн товчилсон хэлбэр нь “ш дээ” гэж зөв болон хэвшиж ч болзошгүй юм. Тэгэхээр хэлний хөгжлийн нэгэн шатанд буруу байсан үзэгдэл нөгөө шатанд зөв болох нь бий.

Тэгвэл ингэж ярианы байдлаар бичих нь хожим зөв болно гэсэн үг үү?

Бүх үгийг ийнхүү дуудлагаараа бичлээ гээд бүгд зөв болох юм байна гэж шууд бодож болохгүй.  Нэг талаас хэлний мэргэжилтнүүдийн болон сурган хүмүүжүүлэгчдийн хэлээ хадгалж хамгаалж үлдэх гэсэн тэмцэл, нөгөө талаас хэлийг хэрэглэгч нийт олны хэлний хэмнэлтийн зарчмын дагуу хялбаршуулах гэсэн тэмцэл хоёрын зааг дээрээс хэл өөрийнхөө хөгжлөөр аяндаа цэгцрэх онолын зарчмаар хөгжих болно.

Өсвөр насны хүүхдүүдийг хэрхэн зөв бичдэг, ярьдаг болгох вэ таны бодлоор?

Өсвөр насны залуус сурагчдад тэдний хамгийн түгээмэл хэрэглэдэг сонирхолтой хэрэгслээр нь дамжуулаад Төрийн Хэлний Зөвлөл, эсвэл боловсролын байгууллагаас санаачлаад сурагч, оюутан залуусын төрөлх хэлний мэдлэг боловсролыг сайжруулах нэмэгдүүлэх, мөн гадаад хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх ач холбогдолтой нийтлэл оруулах, уралдаан тэмцээн зарлах, урамшуулах гэх мэтээр хүүхэд залуусын хэлний боловсролыг дээшлүүлж болно.

Миний хувийн бодлоор хүүхэд залуусын хэлний боловсролыг нэмэгдүүлэхийн тулд цахим мэдээллийн хэрэгслийн үг хэллэгт анхаарах, дунд сургуулийн хэлний хичээлийн агуулгад анхаарахаас илүү хүүхэд залуусын сэтгэлгээг өөрчлөх нь илүү үр дүнтэй арга мэт санагддаг. Хүний боловсрох, мэдлэгтэй болох, гэгээрэх гэх мэт аливаа оюуны үйлийн эх үндэс нь сэтгэлгээ нь чөлөөтэй, задгай, нээлттэй байх юм. Сэтгэлгээ чөлөөтэй, нээлттэй байхын эх үндэс нь зүрх сэтгэл нь уужуу амгалан, баяр баяслаар дүүрэн байх явдал юм.

Сэтгэлгээг өөрчлөхийн тулд цахим мэдээллийн хэрэгслээр соён гэгээрүүлэх нэвтрүүлэг, танин мэдэхүйн нийтлэлийг илүүтэй нийтэлж баймаар байна. Мөн бага насны хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн утга агуулгатай хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн дуу шүлэг нийтэлж баймаар байгаа юм. Ингэхдээ мэдээж зөв бичих дүрмийн алдаагүй байх шаардлагыг маш хариуцлагатайгаар хэрэгжүүлж байх хэрэгтэй байна.

Хүүхдэд зориулсан ном, сурах бичгийг хэвлэн нийтлэхийн өмнө тэр номын утга агуулга, үг хэллэгийг нь хэлэлцээд тодорхой шалгуураар шүүгээд хэвлэн нийтлэх зөвшөөрөл олгодог газартай байх нь зүйтэй гэж бодож байна.

Манай эцэг эхчүүд хүүхдийг ой хүрэв үү үгүй юү одооноос зааж сургавал ирээдүйд мундаг хүн болно гэсэн ойлголттойгоор ямар нэг юм зааж сургах гээд “болно, болохгүй, ёстой, ёсгүй” гэж сургаж шахаж шаарддаг нь хүүхдэд маш их дарамт, маш их залхаалтыг бий болгосноор юм болгоныг гүехэн ойлгох, улмаар дутуу гүйцэтгэдэг хөнгөн хуумгай хүнийг бий болгоод байгаагаа өөрсдөө сайн ойлгодоггүй. Одооны залуучуудад байдаг нэг нийтлэг дутагдал бол юуг ч сурч эхлээгүй байхдаа өөрөөр хэлбэл заалгаж эхлэхээсээ өмнө түрүүлээд залхчихдаг. Энэ нь балчир наснаас нь “сургалтын дарамтанд оруулсанаас” үүдэлтэй гэж би боддог. Үүнээс үүдэлтэйгээр хүүхэд залуучууд буруу бичиж, дутуу ойлгож, өнгөц хийж байна. Үүнийг л цаг алдалгүй засч залруулмаар байгаа юм.

Хүүхдэд багаас нь зааж сургах зүйлсээ сонирхолтой хэлбэрээр албадлагагүйгээр хэрэгжүүлбэл хүүхдийн сурах сонирхлыг улам бадрааж юм болгоноос залхах сэтгэлгээ суулгахгүй юм.

Товчхондоо, боловсролын шинэчлэл хийх хэрэгтэй байна.

SORGOG.MN

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй