Монгол улсын нэрийг барьж таван сая ам.доллар залилжээ

2017-05-22

 

Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа Хятад Улсын томоохон хөрөнгө оруулагч компаниас "…зам барьж өгнө…" хэмээн таван сая ам.доллар залилжээ. Тэрээр " Монголд хоёрхон ерөнхийлөгч байдаг. Нэг нь Ц.Элбэгдорж, нөгөө нь би байна даа… Би МУ-д хэн зам тавих эсэхийг шийддэг. Ажил гэдгийг дор нь гялалзуулдаг хүн гэж намайг л хэлнэ…" гэх мэтээр өөрийгөө рекламдсаар их хэмжээний мөнгө авсан боловч өнөөдрийг хүртэл нэг сантиметр ч зам тавиагүй байна. Түүний уг үйлдэлтэй холбоотойгоор ХУД-ийн Цагдаагийн I хэлтсээс шалгасан боловч 2015 онд дүүргийн II прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр өнөөдрийг хүртэл хохирогчид нэг ч төгрөг өгөлгүй улсын нэр хүнд, төр засгаас итгэж олгосон эрх мэдэл, албан тушаалыг хувийн ашиг сонирхлын дагуу урвуулан ашиглажээ. Т.Бямбаа мэт хүмүүсээс шалтгаалан Монгол Улсад итгэж, хамтарч ажиллах гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсаар сайд дарга нар гадаад томилолт бүрээр зээл хүсэж "гуйлгачилж" байна. Улсын нэр хүндийг ашиглан луйвар хийсэн энэ мэт хүмүүст төр засаг, хууль шүүхийн байгууллагаас чангахан хариуцлага тооцож гадаадын хөрөнгө оруулалтыг буцаасан нөхдөд сануулахаар… Т.Бямбаа нь залилж авсан 5 сая ам.доллараараа "Зам тээврийн хөгжлийн яам болон тухайн үеийн эрх мэдэлтнийг авлигадаж Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг горилсон, тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт хийх эрхтэй болсон гэгддэг. Монгол Улс түүхэндаа анх удаа төрийн бус байгууллагад итгэж төрийн үйлчилгээг даатгасан боловч тэрээр зөвхөн амин хувийн ашгаа бодож гэмт хэрэг үйлдэх замаар улсынхаа хөгжлийн алхамыг чөдөрлөсөн юм.

Таван сая ам.доллар залилсан гэгдэх Т.Бямбаа гэж хэн бэ?

  • Т.Бямбаа нь ШУТИС-ийг замын инженер мэргэжлээр төгссөн.
  • 2008 оноос Монголын авто замчдын холбооны тэргүүнээр ажиллаж эхэлжээ.
  • 2011 онд Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах болсон.
  • 2015 оны 12 дугаар сараас эхлэн замын тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлтийг хийх эрхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас МАЗХ-нд олгосон нь гадаадын тэргүүлэгч компанийг залилсан мөнгөөр энэ их эрх мэдлийг гартаа оруулсан гэгдэг таамгийг төрүүлээд байгаа юм.
  • 2016 оны 9-р сарын 20-ныг хүртэлх жил хүрэхгүй хугацаанд тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт 170 хийж, эдгээр компаниуд тусгай зөвшөөрлөө авсан байдаг.

Т.Бямбаа хэргээ хүлээсэн ч ХУД-ийн прокуророос хэрэгсэхгүй болгожээ

"Берун майнинг" групп нь Т.Бямбаа гэгчид таван сая ам.доллар залилуулсан тухайгаа 2014 онд цагдаагийн байгууллагад хандсан аж. Гэтэл прокурорын байгууллагаас хэргийг 3 сар шалгасны эцэст учир битүүлэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ. Шалгагдаж байх хугацаанд Т.Бямбаа нь өөрийн өгсөн мэдүүлэг бүрт " …залилсан мөнгөө эргүүлэн төлөх тухай дурьдаж, хэргээ хүлээн зөвшөөрсөн…" хэмээн тэмдэглэгджээ. Прокурорын уг шийдвэр нь "Берун майнинг" группын төлөөлөгчдөд монголын хууль хяналтынхан гэмт хэрэгтнүүддээ ял завшуулж, хөрөнгө оруулагчдыг хохироодог гэх ойлголтыг төрүүлж байсан ч Монголд шударга шүүх байдаг гэх итгэл нь дахин прокурорын байгууллагад хандахад хүргэжээ.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: ZARIG.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй