"НОЁН СОЛИОТ"-ийн ХЭНЗ хүүхэд

2017-05-11

Монголын урлагт өөрийн хувь нэмрийг оруулсан олон олон уран бүтээлчдийг бид мэднэ. Тэдний дундаас ард түмний хайр хишгийг хүртэн даруухан амьдарч, уран бүтээлээ туурвисаар яваа цөөнгүй чадварлаг уран бүтээлчид бий. Тэдний нэг бол МУСТА Д.Бямбацогт.

Амьдралын хатуу шуурганд хүүтэйгээ хоёулахнаа хоцорч амьдрахын төлөө зүтгэсэн ч жүжигчний мэргэжлээ орхилгүй эзэмшсэн мэргэжилдээ үнэнч яваа Д.Бямбацогтыг Монголын үзэгчид андахгүй.

"Ямар уудам юм бэ" хэмээн салхи татуулан давхиж явдаг Салхи Дамбий дүрээр нь хөдөө орон нутгийн үзэгчид ихэд хүндэлдэг юм билээ. Харин жүжигчнийхээ хувьд бол өөрийн авъяас чадвараа тултал харуулсан бүтээл бол "Ноён Солиот". Тэрээр "...Салхи Дамбий гэж дуудуулах таалагддаггүй, Ноён Солиот гэж дуудуулах илүү дуртай..." гэж ярьж байсан удаатай. Д.Бямбацогтын хувьд түүний өөрийн үзэл бодол уу? эсвэл хэт өвөрмөц царайтай юу? төлийлөн олон кинонд тоглоод байдаггүй ч  "Тэв Тэнгэр бөө"-ийн дүрийг  ёстой л нэг ийм  байсан болов уу гэмээр бүтээсэн. 

Сүүлийн үед хайртай жүжигчин маань ихэд баяртай яваа сурагтай. Тэгвэл ойр тойрныхноосоо ч нууж байгаа нэгэн мэдээг таньд хүргэе. Амьдралын ханиараа сонгосон хайрт гэргий нь өөрөөс нь 19 насаар дүү бөгөөд ХЭНЗ үрийн зулай үнэрлүүлэхээр болжээ. Өдгөө 51 настай Ноён Солиот маань энэ сайхан мэдээндээ магнай нь хагарах шахам баярлаж ёстой л нэг аз жаргалдаа СОЛИОРЧ яваа гэнэ дээ.

Түүний хүүгийн хувьд аавынхаа мэргэжлийг өвлөн авч СУИС-ийг 2016 онд төгссөн ЗАЛУУХАН Бямбацогт байдгийг уншигч та мэдэх үү? Б.Балжинням ч гэсэн удахгүй ах болох бэлтгэлээ базаан ихэд баяртай байгаа гэнэ лээ.

  

/Д.Бямбацогтын хүү Б.Балжинням/

Харин өнөө маргаашгүй амаржих гэж байгаа хайрт гэргийнх нь мэдээллийг энэ удаад нууцалъя. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг шүү дээ.  Ингээд тун удахгүй эх үр хоёрын талаар мэдээллийг оруулах болно.

Монголчууд минь амьддаа бие биенээ хайрла! Энэ сайхан гэр бүлд ерөөлөө харамгүй хайрлаарай! 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй