Валют арилжааны цахим талбарын нээлтийн үйл ажиллагаа боллоо

2017-04-27

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, спот ханш бүрдэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

“Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ын үйл ажиллагааг хэвийн, үр ашигтай явуулах зорилгоор Монголын банкны холбооны Удирдах зөвлөлөөс “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг боловсруулсан бөгөөд уг нээлтийн үйл ажиллагааны үеэр ёс зүйн дүрмийг баталж, гарын үсэг зурах ёслол болов.

Энэхүү үйл ажиллагаанд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.

Монголд анх удаа валют арилжааны цахим талбар нээгдсэнтэй холбогдуулж“Иргэн, ААНБ цахим арилжааны талбарт оролцох боломж”, “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрмийн ач холбогдол”, “Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны зах зээл”-ийн талаар сонирхолтой илтгэлүүдийг Голомт банк, Хаан банк, Сангийн яамнаас оролцогчдод танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй