Юанийн тогтвортой үе тасарч байна уу?

2017-04-25

Хятадын хувьцааны наймаа нь хорин сарын өмнөх ханш бууралтаас хойших юанийн хамгийн тайван цагийг үгүй хийж магадгүй юм хэмээн Bloomberg мэдээлэв.

Хувьцааны үнийн цаашдын бууралт нь валютад нөлөөлөн гурван сарын турш байгаа хязгаарлагдмал орон зайнаас нь гаргаж магадгүй хэмээн Banco Bilbao Vizcaya Argentaria SA ба Australia & New Zealand Banking Group Ltd банкууд үзэж байна.

Үүний хажуугаар олон тооны бусад эрсдэл байгаа бөгөөд түүний тоонд хөрөнгийн хяналтыг сулруулах, мөн АНУ-ын бодлогын хүү нэмэгдэх, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь долларын ханш чангарч буйг улам идэвхжүүлэх хандлагад хүрч байна.

"А-хувьцаагаар (Шанхай ба Шэньжэнь хөрөнгийн бирж дээр давамгайлдаг хувьцаа)хөрөнгө оруулагч тоглохоо болих цагт тэд мөнгөөрөө доллар худалдан авах эсвэл гадаадад хөрөнгө оруулахаа мэднэ” гэж BBVA-гийн эдийн эдийн засагч Ся Лэ хэлснийг Bloomberg агентлаг юанийн талаарх хамгийн зөв дүгнэлт хэмээн үнэлжээ.

"Юанийн тогтвортой байдал удаан үргэлжлэхгүй. Солилцооны ханшийн удирдлагад бөөрөнхий хандлагатай Төв банк боломж харагдангуут юанийн ханшийг сулруулах болно. Ирэх тавдугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэх хүлээлт дээр доллар өсөнгүүт тийм боломж гарч ирэх юм” хэмээн шинжээч хэлэв.

Хоёрдугаар сараас хойш хэлбэлзэл нь 1,1 хувиас хэтрэхгүй байгаа юань, доллар суларсан мөн хөрөнгийн хөдөлгөөний хяналт чангарсны улмаас өнгөрсөн долоо хоногт 0,2 хувиар ханшаа унагалаа.

Энэ нь хяналтыг чангатгах оролдлогын дараа Shanghai Composite үзүүлэлт дөрвөн арилжаа дараалан 3,2 хувиар буурсантэй эрс зөрөөг харуулж буй. Үнэт цаасны зохицуулалтын Хятадын комиссын (CSRC) Лю Шиюй долоо хоногийн өмнө мэдэгдэхдээ биржүүд зөрчилтэй “өршөөлгүйгээр” тэмцэх ёстой гэсэн байв.

Энэ онд Хятадын эрх баригчид юанийг тогтвортой байлгаж ирэв. Учир нь тэд зах зээл дэх санаа бодлыг тогтворжуулахыг хүсч байна. Зах зээлд итгэл тогтворжсоны дараа тэд үндэсний валютын ханшаа буулгаж эхлэх магадлалтай гэж BBVA компанийн Ся Лэ дүгнэж байна.

Хэрэв хувьцааны үнэ доошлоод байх юм бол юань сулран худалдааны үзүүлэлтээс гарах болно гэж ANZ байгууллагын шинжээч Кун Гох хэлэв.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй