2017-03-27
“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг дэлхий улс орнууд 15 дэх жилдээүндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн санаачлагаар 5 дэхь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож, “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны үндэсний 7 хоног”- ийг “ДАВС ИХТЭЙ ХҮНС, ХООЛЫГ МАРТАЯ” уриан дор 2017 оны 3 дугаар сарын 27-наас 4 дүгээр сарын 3-ны хооронд ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ДЭМБ хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн онцлог:
1. Хүн амын давсны хэрэглээг бууруулах зөвлөмжийгаймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлж, сум, дүүрэг, баг, хороо, өрх, хувь хүн бүр хэрэгжүүлэх.
2. Давс бага хэрэглэхийн ач холбогдлыг сурталчилсан хүүхэлдэйн кино (анимишн)-ны уралдаан зарлах.
3. Иоджуулсан давсны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах.
4. Давс бага хэрэглэхийн ач холбогдлын талаар хүнс, хоол үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд болон хүн амд мэдээлэл сурталчилгаа явуулах.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд