Хүний эрүүл мэндэд халгайн үзүүлэх ач холбогдол

2017-03-23

Хаврын улиралд  хүн ядарч, нозоорох, сэтгэл санаа тогтворгүй болох, биеийн эсэргүүцэл сулрах, нойр ханахгүй байх зэрэгээр ядаргаанд ордог нь өвчинд өртөмтгий болгодог. Энэ байдал нь цаг агаарын өөрчллөлттэй холбоотой ба хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасах гэж ийнхүү хямардаг аж. Хүйтний улиралд жимс, ногоо дутмаг, хэрэглээ бага байснаас хүний бие витамины дутагдалд орж дархлаа сулрах талтай. Хүмүүсийн биеийн эсэргүүцэл суларсан хаврын цагт халгай гэх ургамалыг хэрэглэх нь зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлт сайжруулж, тамир тэнхээг нөхөх ядаргаа тайлах зэрэг олон талын ач холбогдолтой үнэ өртөг хямд юм. Нарийн өргөс нь хүчлээр түлж арьс цочроодог халгай хэмээх өргөст ургамал Монголын хаана ч элбэг ургадаг.Халгайн хүний биед үзүүлэх ач холбогдол маш их билээ. Халгайд байх амин дэмийн эдгээх чадвар нь зөвхөн малаар зогсохгүй хүнд туйлын тохиромжтой гэдгийг Монголчууд ажиглалтаар судлан мэджээ.

Халгай нь С болон В, К витаминаар баялаг, уураг, төмөр,кальци, магни, цайр зэрэг элементүүдийг агуулдаг. Мөн Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэдэг.Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар үсээ угааж шавшиж хэрэглэж болно.  Халгайг зуны сүүл, намрын эхээр хураан авч даршлан зөв хадгалах нь чухал байдаг. Гадны оронд халгайн олон талын шимт чанарыг ашиглан цай үйлдвэрлэн эхчүүдэд сүү оруулахад  хэрэглэж байна. Мөн цусны эргэлтийг сайжруулах, гормоны тэнцвэргүй байдлыг эмчлэх, хоолны шингэц сайжруулах, элэг хамгаалах,амьсгалын замын харшил зэрэгт өргөн ашиглаж байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй