2017-03-21
Маргарет Тэтчер методист шүтлэг бүхий энгийн даруу, ариг гамтай хөдөлмөрч гэр бүлд төрж өссөн. Маргарет Тэтчер методист шүтлэг бүхий энгийн даруу, ариг гамтай хөдөлмөрч гэр бүлд төрж өссөн бөгөөд улс төрийн амьдралынх нь үндэс суурь ч өрх гэрээсээ эхтэй нь түүний бичиглэн үлдээсэн бүхнээс илхэн харагдана.
Маргарет Тэтчер методист шүтлэг бүхий энгийн даруу, ариг гамтай хөдөлмөрч гэр бүлд төрж өссөн бөгөөд улс төрийн амьдралынх нь үндэс суурь чөрх гэрээсээ эхтэй нь түүний бичиглэн үлдээсэнбүхнээс илхэн харагдана.Хүүхэд байхаасаа тэрээр гэрийнхээ ажилд чадах чинээгээрээ тусалж, жирийн айл өрхийн амьдралд тусдаг дайны гамшгийг идэр залуу оюутан бүсгүй биеэр мэдэрсэн байна. Улс төрийн үзэл бодол, эх орноо хөгжүүлэх чин хүслээрээ сурч мэдэхийн төлөө мятаршгүй зүтгэжээ. Оксфордын их сургуульд суралцаж химийн ухаанаар мэргэжсэн залуу бүсгүйг Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болно гэж тухайн үедээ хэн ч төсөөлөөгүй бизээ.
Маргарет Тэтчер 1925 оны 10 сарын 13-ны өдөр Их Бриатны Грантам хотод хүнсний худалдаа эрхлэгчийн отгон охин болон мэндэлжээ. Түүний жинхэнэ нэр нь Маргарет Хилда Робертс бөгөөд хожмоо түүнийг улс төрийн тавцан дахь гуйвашгүй хатуу байр суурь, ажил хэргээс нь үндэслэн "Төмөр Хатагтай" хэмээн нэрлэх болжээ. Тэр Грантамын охидын ахлах сургуульд сурсан ба сайн сурагч байсан. Тиймээс Оксфордын их сургуульд хүлээн зөвшөөрөгдөн Сомервил коллежед химийн чиглэлээр боловсрол эзэмшжээ. Тэрбээр суралцах хугацаандаа сургуулийнхаа консерватив үзэл санаа бүхий оюутны нийгэмлэгийн даргаар ажиллаж байжээ. Хожим хотынхоо дарга болсон түүний эцэг Маргаретийг консерватив улс төрийн бодлогыг танин мэдэхэд гол нөлөө үзүүлсэн байдаг. Тэр 1947 онд химийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан ба Колчестерт судалгааны химичээр ажиллаж байжээ. Хожим тэрбээр Дартфордод химийн мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласан юм.
Их сургууль төгсөөд хоёр жил болсны дараа Маргарет Тэтчер төрийн ордонд өөрийн анхны мэдэгдлээ хийсэн. 1950 оны сонгуулиар Дартфорд хотод парламентийн суудалд нэр дэвшсэн Тэтчер сонгуулийн сурталчилгээний эхэн үеэс л амжилт олохгүйгээ мэдэж байжээ. Гэсэн хэдий ч өөрийнхөө үзэл санаагаар нам дотроо намынхаа нөхдийн хүндэтгэлийг хүлээж чадсан юм. Маргарет сонгуульд өрсөлдөж улс төрийн амьдралд хөл тавиад байхдаа Дэнис Тэтчертэй учирч, гэрлэжээ. Маргарет Тэтчер 1952 онд улс төрөөс түр холдож, эрх зүйн салбарыг нарийвчлан судлахад цаг заваа зарцуулж байв. 1953 онд Дэнис болон Маргарет Тэтчер нар Марк ба Кэрол гэж нэр хайрласан ихрүүдээ өлгийдөн авчээ.
Маргарет Тэтчер 1959 онд Фринчлей хотыг төлөөлж иргэдийн төлөөлөгчдийн танхимд суудалтай болсон. Тэрээр 1961онд Парламентийн үндэсний даатгал, тэтгэвэр тэтгэмжийг хариуцсан нарийн бичгийн даргын албанд томилогдож байжээ. Засгийн газарт Хөдөлмөрчдийн нам хяналт тогтоож байхад Тэтчер Сүүдэрийн засгийн газарт ажиллаж байв. 1970 оны зургадугаар сард консерватив нам төрийн эрхэнд гарахад Маргарет Тэтчер улсын боловсрол шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байв. Тэрбээр сургуулийн хүүхдэд үнэгүй сүү тарааж байсан тогтолцоог татан буулгасны дараагаар “сүүний дээрэмчин” гэх нэр хочтой болжээ. Тэр Боловсрол шинжлэх ухааны сайдын албаа сэтгэл унагасан алба байдлаар бодож эхэлсэн ба энэ нь түүний үйл ажиллагааг тойрон эргэлдэх сонин хэвлэлийн сөрөг мэдээллээс бус, тухайн үед ерөнхий сайдын албыг хашиж байсан Эдвард Хит, түүний санаачилж буй санаануудыг хүлээн авахгүй, түүнд анхаарал хандуулаагүй явдал байжээ. Маргарет Тэтчер тухайн үед эмэгтэйчүүдийн улс төрийн ирээдүйд урам хугарсан байсан ба 1973 онд телевизээр хийсэн мэдэгдэлдээ “ миний амьдралын хугацаанд лав Их Британи эмэгтэй ерөнхий сайдтай байна гэж би бодохгүй байна” гэж дурдсан ажээ. Тэтчер сүүлд өөрийн хэлсэн энэ мэдэгдлээ буруу байжээ гэдгийг өөрийн намтраараа нотолсон. 1974 онд консерватив нам төрийн эрхэнээс татан буугдахад, Маргарет Тэтчер намдаа давамгай байр суурьтай болсон байв. 1975 онд өөрийн намынхаа удирдагчийг сонгох сонгуульд ялж тухайн үеийн намын дарга Эдвард Хитийн суудалд очжээ. Энэ ялалттайгаа зэрэгцээд Тэтчер иргэдийн төлөөлөгчдийн танхимд анхны сөрөг хүчний удирдагчаар ажиллахаар болов. Англи улс эдийн засаг, улс төрийн хурцадмал байдалд орж засгийн газар бараг уналтад орсон ба энэ үед ажлын байрны эрэлт өндөрт хүрч, үйлдвэрчдийн холбоо ба ажил хайгч нарын хооронд зөрчилдөөн үүссэн юм. Энэ улс орны тогтворгүй байдал нь 1979 онд консерватив намыг эргэн төрийн эрхийг олж авахад дэмжлэг болжээ. Намын тэргүүн байсан Маргарет Тэтчер 1979 оны тавдугаар сард Их Британы ерөнхий сайдын албыг хаших анхны эмэгтэй болсон нь түүхэн үйл явдал болжээ.Ерөнхий сайд байхдаа, улс орныхоо эдийн засгийн хямралын эсрэг авсан анхны арга хэмжээ нь инфляцийг хянахын тулд мөнгөний бодлогыг өөрчлөх байлаа. Тэр Британийн уламжлалт үйлдвэрүүдийн үйлдвэрчний эвлэл тухайлбал цөөнхийн нэгдлийг хурцаар шүүмжилж устган нийгмийн орон сууц, байр, нийтийн тээвэрт хувьчлал хийснээрээ олонд их танигдах болжээ. Түүний тууштай холбоотнуудын нэг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч консерватив журмын анд Роналд Рейган байсан ба тэр хоёр улс төрийн хувьд үзэл бодол нэгтэй байжээ. Тэтчер ерөнхий сайдын албан тушаалынхаа эхэн үедээ зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдалтай холбоотой төвөгтэй асуудалтай тулгарсан. 1982онд Аргентин Фолклендын арлуудыг эзэлсэн нь байдлыг улам хурцатгав. Английн нутаг дэвсгэр болох эдгээр арлууд нь хоёр улсын зөрчилдөөний үндэс болсоор удсан ба арлууд нь Аргентины эрэгтэй ойролцоо байрладаг. Маргарет Тэтчер цэргийн яаралтай үйл ажиллагаа явуулж, Британий цэргүүдийг Фолклендын арлуудыг буцаан эзлэхээр илгээсэн нь хожмоо түүхэнд “Фолклендын дайн” хэмээн үлджээ. Улмаар 1982 оны зургадугаар сард Аргентин улс бууж өгснөө зарласан юм. Маргарет Тэтчерийн хоёр дахь удаа засгийн газрыг тэргүүлсэн үе буюу 1983-1987 оны үед Тэтчер улс төрийн бодлогын хувьд шүүмжлэл түүнчлэн 1984 онд түүний эсрэг улс төрийн аллагын оролдлого байж болохуйц үзэл бодлын зөрчилдөөнийг зохицуулж чадсан юм. Гадаад улсуудтай харилцах асуудал дээр Тэтчер 1984 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улс одоогийн Оросын холбооны улсын удирдагч Михайл Горбачевтай уулзалт хийж хоёр орны харилцааг сайжруулах талаар яриа хэлцэл хийж байв. Мөн 1982 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Хонг-Конгийн ирээдүйн асуудлаар зөвшилцлийн бичигт гарын үсэг зуржээ. Тэтчер, Роналд Рейганы 1986 онд “Ливи”-д хийсэн агаарын довтолгоонд илтээр дэмжлэг үзүүлж дуу хоолойгоо нэгтгэж байсан ба Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний дайралтад тусалж Их Британы зэвсэгт хүчний баазуудыг Америкийн байлдааны онгоцнуудын сэлгээнд ашиглахыг зөвшөөрч буйгаа мэдэгдэж байсан аж. 1987 онд Тэтчер стандартчилагдсан боловсролын хөтөлбөрийг улс орон даяар сайжруулах болон улс орны нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт оруулахыг оролдож эхэлсэн юм. Гэсэн хэдий ч тэр орон нутагт тогтоогдсон татварын үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, татвар төлөөгүй хүмүүсийн иргэний болон сонгуулийн эрхийг хасаж өөрчлөхийг оролдсон нь түүнийг дэмжигчид цөөрөхөд хүргэсэн. Энэ татварын журмыг эсэргүүцсэн хөдөлгөөн нь нийтийн бослого болж мөн нам дотор нь хагарал бий болгожээ.
Тэтчер 1990 онд намын даргынхаа албыг үргэлжлүүлэн хашсан боловч эцэст нь намын гишүүдийн дарамт хавчлага бий болж 1990 оны 11 сарын 22нд огцрох мэдэгдэл өгчээ. тэрээр “Би хамтран зүтгэгчид нартайгаа зөвлөлдсөний эцэст, улс орныг удирдах эрхээ Кабинетийнхаа гишүүдэд шилжүүлснээр намын нэгдэл нягтралыг сайжруулах болон улс төрийн сонгуульд манай нам ялалт байгуулахад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Намайг дэмжиж ажилласан кабинетийн гишүүд болон кабинетаас гадуурх албан тушаалтнуудад талархаж байгаагаа илэрхийлье” гэж дурьдсан ажээ. Ерөнхий сайдын албаасаа чөлөөлөгдсөний дараагаар 1992 онд Лордын танхимд Кэстэвин мужлалыг төлөөлөх болсон байна. Тэрээр 1993 онд “Даунинг Стрит дэхь жилүүд” , 1995 онд “Эрх мэдэлд хүрэх зам” номуудаа бичжээ. Мөн 2002 онд “Улс орныг удирдах урлаг” нэртэй номоо хэвлүүлсэн ба энэ номондоо олон улсын улс төрийн талаарх өөрийн үзэл бодлыг тусгажээ. Тэр үеэр Тэтчер эрүүл мэндийн хувьд архаг үрэвсэлтэй байсны дээр 2003 онд 50-аас ч илүү жил ханилсан нөхөр Дэнис Тэтчер өөд болсон нь томоохон шаналалыг авчирсан. Дараа жил нь Тэтчерийн хуучны анд Рональд Рейган насан эцэслэжээ. 2005 онд Тэтчерын 80 насны төрсөн өдөр болсон бөгөөд Хатан хаан Хоёрдугаар Елизабет ба Тони Блейр тэргүүтэй 600 гаруй хамаатан, хамтран ажиллаж байсан хүмүүс, найзууд оролцжээ. Хоёр жилийн дараа, Иргэдийн танхимд консерветив намын дайчин удирдагчийн маань баримал мөнхжин үлджээ. 2013 оны 04 сарын 08-ны өдөр Английн Лондон хотноо таалал төгсжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд