Сальфеткан маск хэрэглэхийн өмнө мэдэх хэрэгтэй 6 зүйл

2017-03-20

Алдартнууд сальфеткан маск тавьсан байгаагаар селфи авах нь сүүлийн үеийн мода болжээ. Энэхүү “залхуу” маск нь Азид үүссэнээс хойш дэлхий дахины эмэгтэйчүүд өргөнөөр хэрэглэж байгаа юм.

Чийгшүүлэх, цайруулах, бүр зарим бүдэг үрчлээ арилгах үйлчилгээтэй шингэн агуулсан энэхүү маск нь нимгэн хөвөн даавуун бөгөөд хэрэглэхэд маш хялбар. Тэгвэл та уг сальфеткан масканд мөнгөө үрэхээсээ өмнө арьс судлаач уг маскны талаарх өгсөн тайлбарыг сонирхоно уу.

1. Уламжлалт маскыг орлож чадахгүй

Хэдий маск гэдэг нэртэй боловч жинхэнэ уламжлалт маскыг орлож чадахгүй. Хөвөн даавуун сальфетка нь серумд тулгуурласан шингэнд дүрсэн байдаг. Тиймээс тэд арьсыг гуужуулж, бас гүн цэвэрлэхгүй. Гэхдээ л ихэнх нь олон төрлийн витамин, амино хүчил, эрдэс бодис агуулсан байдаг учир өөрсдийн өгөх шим тэжээлээ өгч чадна. Мөн шавар маск шиг арьсыг хуурайшуулахгүй.

2. Мөн серумыг орлож чадахгүй

Эдгээр маск нь илүү тансаг хэрэглээ бөгөөд онцгой тохиолдолд юмуу арьс их хуурайшсан үед заримдаа хэрэглэж болно. Гэвч өдөр бүр хэрэглэвэл үнэтэй тусна. Харин долоо хоногт нэг удаа хэрэглэж байхыг зөвлөж байна. Чийгшүүлэгч серумыг байнга орлож чадахгүй учир серумыг хэрэглэж байгаарай.

3. Арьсыг чийгшүүлэхэд хамгийн тохиромжтой

Шингэнд суурилсан бүтэцтэй уг маск нь арьс чангаруулах, батганаас сэргийлэх, үрчлээ арилгах зэрэг үйлчилгээтэй гэгдсэн байдаг боловч та арьсаа чийгшүүлэхэд л хэрэглэхэд болно. Учир нь тэд эдгээр олон янзын нөлөө үзүүлдэг гэсэн клиникийн баталгаа байхгүй. Маскыг нүүрэндээ тавих үед арьсны шингэний түвшинг нэмэгдүүлж өгдөг.

4. Батганд өртөмтгий арьсанд хэрэглэхэд тохиромжгүй

Маск тавих үед нүүрэн дээрх шингэн ууршиж, арьсны халууны хэмийг нэмэгдүүлдэг. Хэм нэмэгдсэнээр арьсны гадарга дээр батга үүсгэдэг бактериуд үржих нөхцөл болдог. Хэрэв та батга их гардаг эсвэл тослог арьстай бол эхлээд нэг хацар дээрээ маскаа тавиад туршаад үзээрэй.

5. Нүүрэндээ тавих

Иймэрхүү маск бүгд нэг хэмжээтэй байдаг. Харин нүүрний хэлбэр, хэмжээ бүр адилгүй шүүдээ. Тиймээс духнаасаа эхэлж тавихдаа нүдээ нүхнүүдэд нь тааруулж тавина. Дараа нь хацрандаа тавиад гараараа гулгуулж эрүү хүртлээ тавина. Маскныхаа ид шидийг үзье гэвэл хэвтэж байгаад тавиарай.

6. Тэд маш цэвэрхэн

Салфеткан маскууд нисэх онгоцны нэгэн хэрэглээ болоод байгаа. Учир нь тэд уламжлалт маскууд шиг түрхсэний дараа нүүр, гараа угаах хэрэг гарахгүй, зүгээр л тавьчихаад явахад болно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй