ГССҮТ үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлжээ

2017-03-17

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тус эмнэлэг нь зөвхөн ЭМЯ-аас санхүүжилт авалгүйгээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнээс нийгмийн хариуцлагынх нь хүрээнд дэмжлэг авч, хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн шинэлэг шийдлээр эмнэлэгтээ ийнхүү өнгө нэмсэнд нь ГССҮТ-ийн хамт олонд баяр хүргэлээ.

Энэ үеэр тус төвийн жолооч И.Сүхбатыг олон жил улсад үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан бөгөөд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар 2 хүн, ЭМЯ-ны жуух бичгээр 4 хүнийг шагналаа. ГССҮТ нь 2017– 2020 онд хэрэгжүүлэх стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлон иргэддээ ээлтэй орчны шинэчлэлийг амжилттай өөрчлөн хэрэгжүүлж, үйлчлүүлэгчээ дээдэлсэн ээлтэй орчныг бүрдүүлэн, шинэ техник технологи нэвтрүүлж, хариуцлага ёс зүйг эрхэмлэн ажиллаж байгаагаа тус төвийн дарга Т.Мөнхсайхан хэллээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь нийт 412 ортой, 620 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 80 мянга гаруй хүнд осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж, 14000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 9000 гаруй хүнд төрөл бүрийн мэс засал эмчилгээ хийдэг ба амбулаториор 20 мянга гаруй хүнд осол гэмтлийн болон урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эмчилгээг хийж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шоронд солигдсон ихрийг баривчилжээ
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
Баярын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Оросын Олимпийн шинэ найдвар
Зурхайчдын төлөгт Нохой жил хэрхэн буув?
Цагаан сараар баруун аймгуудад цастай сэрүүн, зүүн аймгуудын нутгаар тогтуун байна
Пак Гын Хэгийн найз Чой Сун Силд 20 жилийн хорих ял оноолоо
Хөгжмийн зохиолч Д.Бэхбат Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн боллоо
Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Осолд амь үрэгдсэн зээлдэгчдийн өрийг цайруулна
Хууль зөрчин томилогдсон 33 удирдах албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдлөө
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж өсчээ
Элчин сайд Такаока Масато төслийн үйл ажиллагаатай танилцлаа
БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээж авлаа
81 настай эмээ их сургууль төгсжээ
С.Наранцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах дүгнэлт гаргав
Улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
“Сар шинэ-аюулгүй тээвэр” арга хэмжээний дүнд зам тээврийн осол, хэрэг 25 хувиар буурчээ
Нийслэлд амьдарч байгаа 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэв