2017-03-15
Монголын хөдөлмөрч, үлгэр жишээ сайхан эмэгтэйчүүдийн нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1967 оны 3-р сарын 15-ны энэ өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ.
Түүнд сэтгүүлч Мөнхбаясгалан ийнхүү төрсөн өдрийн мэнд дэвшүүлжээ.
“ХАГАС ЗУУН ЖИЛ, ЭГЭЛ БИШ Т.АРИУНАА
-Төрсөн өдрийн мэнд хүргэе-
Өнөөдөр МУГЖ дуучин Төмөрийн Ариунаагийн төрсөн өдөр. Тэр энэ өдөр 50 нас хүрч байна. Хүн бүхэн л 50 нас хүрдэг. Гэвч жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн шаргал өдрүүдэд эгэл биш амьдарна гэдэг тэр бүхэнд заяадагүй тавилан. Т.Ариунаа бол тийм л тавиланг туулж хагас зуунаар Монголд дуурсагдах эгэл бус Т.Ариунааг бүтээсэн юм. Тэр өөрөө өөрийгөө бүтээжээ. Атаархал, өрсөлдөөн, хов жив, дуу хөгжим, гүтгэлэг доромжлол бүхний дундуур ассан гал шиг дүрэлзэж яваа Ариунаа гэж...яав ч эгэл биш ээ. Түүний дуунууд ялдамхан, янагхан бас золбоолог агаад агуу шинж чанарыг илтгэн ихэмсэгээр оршин байдаг. Т.Ариунаа миний мэдэхийн л 10 гаруй жил тоглолтоо хийсэнгүй. Гэвч түүнийг хэн ч мартсангүй. Дуунууд нь эгшиглэсээр он цагийн саадыг туулан үнэт чанараа агуулсаар, Монголын соёл урлагийн тайзыг эзэгнэсээр л... Т.Ариунаа бол дорно дахинсаг хүн. Эр нөхрөө хайрлан хүндэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн монгол ухааныг эзэмшсэн хүн. Мөн эх түүхээ, эх орноо хайрлах эрдэм нэвчээстэй гайхамшигтай бүсгүй. Т.Ариунаа эгч минь, анд найз минь, бардам хүйтэн хорвоогийн ад бишийн өрсөлдөөн дунд олж түшсэн тулгуур минь... ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Хүндэтгэсэн Л.Мөнхбаясгалан”
Ингээд сайхан уран бүтээлчдээ нийт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэе.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд