Хорт хавдраас сэргийлэх шилдэг 5 хүнс

2017-03-15

Брокколи

Цэцэгт байцаа, байцаа, салатны навч зэрэг байцааны төрлийн ногоонууд хорт хавдрын эсрэг бодис агуулдаг. Тэдгээрээс брокколи буюу цэцэгт байцаа нь сулфорафан хэмээх биеийн эсэргүүцлийг сайжруулж, хавдар үүсгэгч химийн бодисуудыг зайлуулдаг элементээр баялаг юм. Мичиганы их сургуульд саяхан явуулсан судалгаагаар, сулфорафан нь хавдрыг өсгөдөг эсийг задалдаг нь тогтоожээ. Брокколи хөх, элэг, уушиг, түрүү булчирхай, ходоод болон давсагны хорт хавдраас сэргийлдэг байна.

Жимсгэнэ

Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, аньс, цангис, тошлой, үхрийн нүд гээд бүх жимсгэнэд хорт хавдрын эсрэг охь, ханд байдаг. Тэр тусмаа хар бөөрөлзгөнөд антоцианнис хэмээх хорт хавдрын эсийг тэтгэж тэжээж байдаг бодисыг устгах чадвартай охь их хэмжээгээр байдаг. Жимсгэнэ нь нарийн гэдэс, залгиур хоолой, арьсны хавдарт нэн сайн.

 

Улаан лооль

Энэхүү шүүслэг жимс нь улаан каротинээр нэн баялаг. Энэ нь умайн хорт хавдраас сэргийлдэг нь аль эрт тогтоогдсон билээ. Хүн төрөлхтөн найман мянган жилийн өмнөөс умайн хорт хавдраар өвдөж ирсэн юм. Лооль нь умай, уушиг, түрүү булчирхай, ходоодны хорт хавдарт тустай.

Хушга

Хушганд байдаг фитостерол нь хөхний хорт хавдрыг өөгшүүлдэг генийг боож, өсөлтийг нь зогсоодог. Хушга нь хөх болон түрүү булчирхайн хавдарт нэн сайн.

Сармис

Сармисанд агуулагддаг бодис ходоодонд хуримтлагдсан нитросамин, карсиноген зэрэг хорт бодисыг задалж, бүрэлдэх үйл явцыг нь зогсоодог. Айовагийн Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвийн судалгаагаар, хоол хүнсэндээ сармисыг ахиу хэрэглэдэг эмэгтэйчүүд умайн хорт хавдраар сармис бага хэрэглэдэг эмэгтэйчүүдээс,50 хувиар бага өвчилдөг болох нь харагджээ. Сармис нь хөх, умай, залгиур хоолой, ходоодны хавдраас сэргийлдэг.

Шош

Энэ ногоо хүний биеийн давслаг, хүчиллэг түвшинг бууруулж байдаг бодисоор баян. Ингэснээр хавдрын өсөлтийн эсрэг дархлааг бий болгож байдаг аж. Хатаасан шош нь хөхний болон умайн хорт хавдраас найдвартай сэргийлдгийг судалгаа харуулжээ.

Дээрхи хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэснээр хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй