Эрчүүдээ, хаана баярлах гэж байна?

2017-03-14

Хангай шиг түшигтэй ханагар сайхан эрчүүдийн минь баяр айсуй. Мартын 8-наар мартагдахааргүй баярласан бүсгүйчүүд та бүхэн мэдээж эрчүүдээ хэрхэн баярлах вэ гэж бодож сууна уу. Тэгвэл эргэлзээгүй Крокус эвент холл-ийг зорихыг зөвлөе. Учир нь Монголын рок, попын шилдэгүүд энэ Баасан гарагт гайхамшигт тоглолт зохион байгуулах гэж байна.

Ерээд оны залуусын хайр дурлал, залуу насны хамгийн нандин бүхнийг санагдуулах, залуусын шүтээн “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлаг, мөн Гитарчин Д.Өлзий-Орших, дуулсан дуу бүр нь хит болж байсан, охидын шүтээн “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, цээл сайхан хоолой, урлагийн төлөө гэсэн уужим сэтгэлээрээ ялгарах СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд урлагийн шилдгүүд зөвхөн энэ үдэш Крокуст цуглах нь. Мөн энэхүү тоглолтын “чимэг” болж МУГЖ Т.Ариунаа эрчүүддээ зориулан өөрийн уран бүтээлээрээ бэлэг барих бол Монголын рок поп ертөнцийн “акул”-уудын нэг "Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун энэ үдэш фенүүдтэйгээ уулзах гэж байгааг дуулгая.

“THE MEN” буюу Эрчүүдийн баярт зориулсан энэхүү тоглолт ердөө 3 хоногийн дараа буюу  энэ Баасан гарагт Крокус эвент холл-ийн тайзнаа ганцхан үдэш болох гэж байна. Та энэ үдэш хайрттайгаа болон анги хамт олон, найз нөхөдтэйгээ хамт баярын үдшээ тэмдэглэхээс гадна сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа сонсон доргио дискодож өнгөрүүлээрэй.     

Эрчүүдийн баярыг тохиолдуулан Эрчүүдээ баярлуулах төгс сонголт THE MEN байх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 80044411, 80101144

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй