Залуу охидод аминчлан хэлэх 7 зөвлөгөө 

2017-01-30

1. Хамгийн эхний, хамгийн чухал дүрэм бол чамайг чин сэтгэлээсээ шалтгаангүй инээмсэглэхэд хүргэдэг тийм залууг сонгоорой. Үүнд түрийвчний зузаан, албан тушаал, үнэтэй бэлэг сэлт хамаагүй байдаг юм. Тэр залуу чамайг хорвоо ертөнц дээрх хамгийн үнэ цэнэтэй бүсгүй гэдгийн мэддэг бол чамд инээмсэглэх шалтгаан гаргаж өгсөөр байх болно.
2. Мөрөөдлийн ертөнцдөө нар зурж үзээд, үүл хайчилж наагаад цэцэгс ургуулан бүр од эрхсийг газар дээр буулган авчрахаасаа битгий санаа зов. Бусдын бодлоос, хэл үгнээс айж, ичээд амьдралын чинь үр дүн өөр тийшээ эргэсэн байхыг хармааргүй байгаа бол тэр одыг газарт буулгасан мэтээр итгэж мөрөөд. Тэр мөрөөдөлдөө амьдар.
3. Бүсгүй хүний хамгийн том чадвар нь тэвчээртэй байх боловч бүсгүй минь ямар ч үр дүн гарахгүй зүйлийг тэсэж тэвчээд яваа юм биш биз. Хэн ч өөрийгөө золиослогч эмэгтэйг хайрладаггүй юм. Өөрийгөө хайрла.
4. Сайхан байх сайхан л даа гэхдээ гаднах гоо сайхнаас илүүтэй үзэсгэлэнтэй тархитай болохыг хичээгээрэй. Нүүр будахаас хэд дахин илүү цагийн уншиж, ярилцаж, туршиж, алдахад зарцуул. Тэгээд алдаа бүрээсээ суралц.
5. Сайн шүүмжлэлийг бэлэг мэт хүлээн аваад өөрийн үг үйлдэлдээ тусгаж бай. Харин зүгээр л үндэслэлгүй муулж доромжилж байвал инээмсэглээд өнгөрөөчих. 
6. Үнэхээр өөрийн чинь буруу бол тэр үйлдэлдээ түрүүлж уучлал гуйхаас битгий санаа зов. Толгой бөхийн уучлал гуйна гэдэг ялагдал гэсэн үг ерөөсөө биш.
7. Эерэг өөдрөгт төвлөр. Эерэг зүйл бодсон үедээ эмэгтэй хүн илүү сэтгэл татам инээмсэглэж, илүү зөөлөн дулаан ярьж, асуудалд илүү ухаалгаар ханддаг. Уурлаж хашгичих бүсгүй, хов жив хөөгч нэгэн, бусдад мууг санагч хэчнээн хөөрхөн сайхан байгаад нэмэргүй. Буянаараа болог гэдэг сайхан үг бий шүү дээ.

Эх сурвалж: Burtee Bee

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй