Ц.ӨЛЗИЙХИШИГ: Хүүхдүүд багаасаа НОМ уншиж, номын амтанд орсноор МЭДЛЭГ ЧАДВАРАА нэмэгдүүлэх ач холбогдолтой

2017-01-30

АНУ-н  Вермонт мужийн “Blue Mountain Union School”  дээр  болсон Щвецарь болон Монголын гадаад хэлний багш нарын заах аргын мэргэжил дээшлүүлэх солилцооны хөтөлбөрт ОТИС-ын англи хэлийн багш магистр Ц.Өлзийхишиг хамрагджээ. Түүнтэй  тус хөтөлбөрийн талаар ярилцлаа.

 

-Сайн байна уу та бидэнд өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу? Уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэдэндамбын Өлзийхишиг гэдэг. Англи хэлний багш мэргэжилтэй. Отгонтэнгэр их сургуульд англи хэл, англи хэлний заах арга зүйн хичээлүүдийг заадаг.

 

-Та өөрийн оролцсон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрөө манай уншигчдад танилцуулаач?

-Миний бие АНУ-н Вермонт мужийн “Blue Mountain Union School” дээр ажиглалт хийж, туршлага судлан мэргэжилээ дээшлүүлэхээр яваад ирсэн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага нь “Щвецарь болон Монголын гадаад хэлний багш нарын заах аргын мэргэжил дээшлүүлэх солилцооны хөтөлбөр ” хэрэгжүүлэгч байгуулллага болон АНУ-н Вермонт мужийн “ Blue Mountain Union School” , Отгонтэнгэр Их сургууль хамтарсан хөтөлбөр байснаараа онцлог юм.

 

      -Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь юу байсан бэ?

  -Энэхүү хөтөлбөр хэд хэдэн зорилготой байсан. Үүнд: Англи хэлний багш нарын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, багш оюутан суралцагчдын сурах хэв маяг, тэдний сургалтын онцлогыг судлах. Мөн монголын сургалтын системээс ялгаатай болон төстэй талуудыг судлах нь хөтөлбөрийн гол зорилго байсан.  Америк айлд амьдарч тэдний амьдарын хэв маяг, соёл , ёс заншилтай танилцах нь мэдээж хөтөлбөрийн нэг сонирхолтой хэсэг юм. Англи хэл заадаг багш хүний хувьд миний хамгийн гол зорилго бол унаган англи хэлтэй хүмүүстэй хамтарч ажиллаж тэднээс туршлага судлах, мөн суурь боловсролын системийг харьцуулан судлах нь багш, судлаач хүний хувьд гол зорилго байлаа.

 

    -Уг хөтөлбөрийн хүрээнд зочилж очсон сургууль дээрээ ямар ямар үйл ажиллагаа зохиож, үйл ажиллагаанд нь оролцож байсан нь сонирхолтой байна?

-Бидний хамгийн эхний зорилго сургалтын үйл ажиллагаатай танилцаж багш нараас нь заах арга зүйн туршлага судлах ажил байсан тул тусгай төлөвлөгөө гаргаж 1-12 ангийн бүх хичээл дээр сууж ажиглалт хийж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон шинэлэг сонирхолтой аргуудаас суралцаж байлаа.Зочин багшийн хувьд, Монгол орныхоо тухай бэлдсэн хичээлээ ахлах, дунд ангийн сурацагчдад зааж өөрийн улс орноо суртачилсан нь сайхан байсан. Мөн монгол хэл сурах сонирхолтой хүүхдүүдэд монгол хэлний дугуйлан хичээллүүлж, тус сургуулийн зүгээс зохион байгуулсан хичээл сургалт болон урлаг спорт, хичээлээс гадуурх ажилд яг л бусад багш нартай адил оролцож байлаа.

 

-Америкт бага, дунд сургуулийн хичээл сургалт хэрхэн явагддаг талаар товч танилцуулаач?

-Миний очиж ажилласан сургуулийн хичээл  өглөө 7.30-с өөрийн орны төрийн дуулалаа бүх хүүхдүүд уншиж, дуулснаар эхэлдэг бөгөөд  өдөр 14 цаг 20 минутанд хүртэл тасралтгүй хичээлүүд ороод тардаг. Сургалтын үйл явц манай Монголын боловсролын системээс бага зэрэг ялгаатай. Бага ангийн суралцагчид 30 минутаар хичээллээд өдрийн хоолоо сургуулийн цайны газар идээд үргэлжлүүлээд хичээлдээ ороод тардаг. Бага ангийн хүүхдүүдийн сургалтын үйл явцад туслах багш маш чухал үүрэгтэй оролцдог. Үндсэн нэг багш дээр нь нэмээд туслах багш бүх ангид байдаг нь надад маш их таалагдсан. Бага ангид хүүхдийн хүмүүжил төлөвшил хамгийн анхны сууриа тавьдаг учраас энэ үед нь зөв суух, хүний хэлсэн үгийг ойлгох, өөрийн санаа бодлоо илэрхийлэх гээд олон чадвар, арга барил эзэмшдэг учраас туслах багш нар ажиллаж байгаа нь сургалтын хамгийн давуу тал болж харагдаж байсан. Ахлах дунд ангийн хичээл 1.30 минутаар явагддаг бөгөөд мөн туслах багш нартай хамтарч сургалтаа зохион байгуулдаг. Хичээлээс хоцорсон болон ойлгоогүй хүүхдүүдийг хичээлийн төгсгөлд туслах багш нар авч үлдэн хичээлийг нь улам бататгаж өгдөг нь их чухал санагдаж байсан. Хичээлийн дараа 15 цагаас дугуйлан, сонгоны хичээлүүд ордог бөгөөд сонирхсон хүүхдүүд хамрагдах бүрэн боломжтой.  Миний харсан бас нэг гол ялгаа бол хүүхдүүдийн ном уншиж сурч буй байдал. Бүх ангид нь номын санч нь шинээр ирсэн номын танилцуулга болон уншсан номоо танилцуулдаг хичээл ордог нь маш сайхан санагдаж байсан. Мөн бүх хүүхдүүд долоо хоногт 2-3 ном уншиж дуусаад дараагийн номоо өөрсдөө сонгож авдаг. Хүүхдүүд багаасаа ном уншиж, номын амтанд орсноор өөрсдийн мэдлэг чадвараа нэмэгдүүлж, мэдлэгийн хүрээгээ тэлдэг ач холбогдолтой. Манай Монголын өсвөр насныхан ном уншихдаа тийм ч сайнгүй харагддаг тул энэ туршлагыг хэрэгжүүлбэл маш үр дүнтэй санагддаг.  

 

-Монголын ЕБС-дад хэрэгжүүлбэл яг ямар туршлага нь танд таалагдсан бэ?

-Би дээр дурьдсанаар арван жилийн дунд сургуулиудад, ялангуяа бага ангид туслах багштай болбол суурь боловсрол олгоход илүү үр дүнтэй санагдсан. Мөн сургууль болгон өөрийн гэсэн номын сантай болж хүүхдүүдийг ном унших үйл явцыг илүү сайн болгож өгөх нь маш чухал гэж бодож байна. Багш нарын хувьд 14 хоногтоо нэг удаа гаднаас мэргэжилтэн багш нар ирж сургалт тогтмол явуулж байсан нь бидэнд бас ихээр дутагдаж байгаа юм шиг санагдсан.

 

-Таньд маш их баярлалаа таны цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсэн ерөөе.

-Баярлалаа танай хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. 

SORGOG.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй