Жимсний салатыг хэрхэн олон аргаар хийх вэ?

2016-11-04

Гэр бүлийн халуун уур амьсгал эзэгтэй нараас эхэлдэг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх байх. Амралтын өдрүүд айлчлах гэж байгаа энэ мөчүүдэд гэрийн эзэгтэй нартаа эрүүл, онцгой амттай жимсний салат хийх жоруудаас хүргэж байна. Жимсний салат нь бүсгүйчүүд бидэнд төрөл бүрийн ашиг тустай юм. Турахад, гэдэс ходоодоо цэвэрлэх, арьсаа өнгөлөг гялалзсан болгох гээд ач тусыг нь дурьдвал дуусахгүй. Тиймээс завгүй байхдаа ч хийх боломжтой.

  • Хийхэд хамгийн хялбар жимсний салат

Энэхүү салатыг завгүй ээжүүдэд зориулж байна. Хийхийн тулд 15 минут л хангалттай. Харин юу юу хэрэгтэй гээч. Гүзээлзгэнэ, банана, киви, манго мөн үргүй усан үзэм зэрэг жимснүүдийн холиод л бэлэн болно. Эдгээр жимс нь антиоксидантаар баялаг тул зүрхний үйл ажиллагааг дэмжиж, элдэв цусны өвчнөөс сэргийлнэ.

  • Халуун ногоотой жимсний салат

Зарим жимс нь халуун ногоотой тун сайхан хоршдог. Тиймээс эхлээд бага зэрэг зөгийн бал, чинжүү, цэвэр жимсний жүүс бага зэрэг ус нэмээд миксэрдээд буцалга. Ингээд сүмс бэлэн болно. Харин киви, гүзээлзгэнэ, манго, огурцы болон тоороо хэрчих хэрэгтэй. Хэрчиж бэлтгэсэн жимс нь дээрээ сүмсээ хийгээд хутгаад л бас нэгн салат.

  • Амтат гуагаар хийсэн хүйтэн жимсний салат

Амтат гуагаа дөрвөлжин хэрч. Дээрээс нь бага зэрэг лимоны шүүс, элсэн чихэр нэмээд хутгаарай. Харин амтат гуагаа хэрчхээсээ өмнө хөргөгчид хийгээд хүйтэн болгож болно. Эсвэл бэлэн болсны дараа ч хүйтэн болгож болно.

  • Нэг өнгийн жимсний салат

Энэ нь адил өнгөтэй жимсний салат юм. Та гүзээлзгэнэ, тарвас, лууван, тоор, бөөрөлзгөнө, мандарин зэрэг улаан өнгийн жимснүүдийг холиод идэж үзээрэй. Тун ч сайхан амттай шүү.

  • Иогурттай жимсний салат

Гүзээлзгэнэ, банана, киви, манго мөн үргүй усан үзэм зэргийг хэрчиж бэлдээд иогурт хутгаарай. Танд таалагдах нь лавтай.

Бэлтгэсэн Нямка

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй