Хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж байна

2015-12-16

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулдаг.

 

Та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч өмнөх онуудын тоон үзүүлэлт, бодит байдлуудаас харахад 12 дугаар сард хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж улам бүр эрсдэл дагуулсан байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, иргэд байгууллагаас зам тээврийн осол хэргийн холбогдолтой ирүүлсэн 10564 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх 11 сартай харьцуулахад 10,9 хувиар өссөн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 2372 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий боловч тухайн сард согтуугаар автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 143  тохиолдол бүртгэгдэж, согтуу жолоочийн буруугаас 4 хүний амь нас хохирч байсан байна.

“2013, 2014” оны 11 сарын тоон мэдээг 12 сартай харьцуулан харуулав:

Он

Сар

ЗТО дуудлага

Өсөлт

бууралт

Илрүүлсэн согтуу жолооч

Өсөлт

бууралт

Согтуу жолоочийн гаргасан ЗТО

Өсөлт

бууралт

Согтуу жолоочоос болж нас барсан хүний тоо

1

2013

11 сар

7779

+19,8%

1987

+23,2%

99

+8,3%

2

12 сар

9710

2588

108

3

2

2014

11 сар

9412

+10.9%

2470

-3,9%

67

+53,1%

 

12 сар

10564

2372

143

4

3

2015

11 сар

8599

 

1893

 

40

 

1

 

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байнга таныг дагаж явдаг гэдгийг санах хэрэгтэй.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэх, нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхнийг нь дуудан хүлээлгэн өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна.

“Архинаас аюул, сархдаас самуун үүсдэг” гэдэг ардын үгийг санаж согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

ЦАГ АГААР

  • Мягмар
    9°C/1°C
  • Лхагва
    °C/°C
  • Пүрэв
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж эхэллээ
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Сайхан мэдээ: Зорчигчийн гээсэн 5230 ам.доллар буюу 13 сая гаруй төгрөгийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг
Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын бяцхан ЕРТӨНЦ
Улаанбаатарт ирсэн урилгагүй зочдын өмнө "ХҮН" буруутай
Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна
МҮИС БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар шүүхдэлцэв
Азийн паралимпийн наадмаас дөрвөн медаль хүртжээ
Яармагийн гүүр ирэх сард ашиглалтад орно
1969 оноос хойшх хамгийн хүчтэй хар салхи АНУ-ын эрэгт хүрлээ
Онцгой обьектоос алдагдсан 60 кг мөнгөн усны хэрэг замхрах вий
Нүдний эмнэлгүүд өнөөдөр үнэ төлбөргүй үзнэ
"Монголд тоногдоогүй булш их ховор"
Авлига авсан засаг даргын цалинг хасчээ
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулж байна
Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?
Хайлаастыг Дарь-Эхтэй холбох замын ажил үргэлжилж байна
П.Нямцэрэн: Хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна
Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжл