Битбоксчин Баачка: Нас ахиад ирвэл хөөмийчин болно

2016-10-11

Уншигч та бүхэнд Монголдоо цорын ганц 100 хувь битбокс хамтлаг болох Royal Beat Crew хамтлагийн ахлагч Баачка /Баярмөнх/-ийн ярилцлагыг хүргэж байна.

 

Сайн байна уу? Энэ жил уран бүтээлийн хувьд хэр ургац арвинтай жил болж байна?

Сайн, сайн байна уу? Энэ жил их сайхан үр өгөөжтэй жил болж байна. Учир нь хамтлагаараа "No instrumental”хэмээх Double CD-гээ гаргаж, BREAK IT DOWN клипээ цацаж, S4 хамтлаг болон дуучин Сэрчмаатай хамтран зүүн өмнөд Азийн орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн байгаа.

Өөрөө Монголын олонд танигдсан цөөн хэдэн битбоксчын нэг. Хэзээнээс, яагаад энэхүү урлагийг сонирхож, хичээллэх болов?

Би битбокс сонирхож хичээллэж эхлээд 14 жил болж байна. Тэр үед МҮОНРТ-ээр "Цагдаагийн академи” гэдэг олон ангит кино гардаг байсан. Тэр кинонд тоглодог Micheal Winslow гээд кинонд дуу оруулагч, битбоксчин байдаг. Тэр хүний битбокс хийхийг хараад л энэ урлагийг сонирхож эхэлсэн. Тэгээд арван жилд байхаасаа л ижилхэн сонирхолтой хүүхдүүдтэй хамт битбокс хийсээр байгаад сайжирсан даа.

Бага насныхаа талаар ярихгүй юу? Ямар хүүхэд байсан бэ?

Би 19-ээр хороололд төрж өссөн. Аав, ээж 2 маань Сэлэнгэ аймагт байдаг. Би багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө, эмээгийн хүүхэд. Харин зуны амралтаараа байнга Сэлэнгэ явж амардаг байсан. Бас Найрамдал болон Гүн нуур зуслангуудад байнга явна. Зуслан дээр байхдаа янз бүрийн амьтан, хүүхэлдэйн баатруудыг дууриаж дугардаг, нохой шиг хуцаж эгч нарыг айлгадаг байлаа. Бас архи, тамхи хэрэглэдэггүй, охидууд эргүүлдэггүй, хичээлээ хийгээд л явдаг их даруухан хүүхэд байсан.

Хэр сурлагатай хүүхэд байсан бэ?

Ер нь бол нэг хэсэг дампуурах шахсан. Тэгээд сургалтанд яваад сайжирч, тавдугаар ангиасаа онц сурч эхэлсэн дээ. Математик, геометр, физик зэрэг тооны холбогдолтой хичээлүүддээ маш сайн, дээр нь сонирхолтой байсан.

Дулааны инжинер мэргэжилтэй гэсэн. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Арван жилээ төгсөөд ШУТИС-ын Эрчим Хүчний Инжинерийн Сургуулийн "Дулааны процессийн автоматжуулалт”-ын ангид элсэн орсон. Энэ мэргэжлийг сонгоход өвөө маань их нөлөөлсөн л дөө. Манай өвөө бас л энэ чиглэлийн мэргэжилтэй, "Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХХК-д ажилладаг байсан. Би ч гэсэн их сургуулиа төгсөөд энэ компанид ажиллаж байгаад уран бүтээлдээ илүү их цаг зав гаргахыг хүссэн учраас ажлаасаа гарсан.

Таны хамгийн дургүй зүйл юу вэ?

Эр хүн шиг байж чаддаггүй эрэгтэйчүүдэд хамгийн дургүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ
Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ