Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Индра Прядаршини Ганди

2016-05-02

Энэтхэгийн гурав дахь Ерөнхий сайд, Энэтхэгийн Үндэсний Конгресс намын лидер Индра Ганди 1917 онд Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавхарлал Неругийн ганц охин болон Аллахабад хотод мэндэлжээ. Түүний эцэг Жавхарлал Неру Энэтхэг улс Британийн эзэмшилээс гарч тусгаар тогтнолоо тунхаглах үйлсэд манлайлан оролцсон улс төрч юм. Туүний бага насын амьдрал ганцаардмал гунигтай өнгөрсөн гэдэг. Түүний аав Неру улс төрийн тэмцэл толгойлж, түүний улмаам олон жил шоронд хоригдож, ээж нь хүнд өвчний улмаас эрт таалал төгсчээ. Шоронд байсан аавтайгаа цөөхөн уулздаг, ихэнхдээ захидлаар харилцаж байв. Индра гэрээр боловсрол эзэмшсэн бөгөөд 1934 онд дээд боловсрол эзэмшихээр Вишва Барати их сургуульд элсэн орсон байна. Нэг жилийн дараа өвчтэй ээжийгээ асрахаар Европ руу явах болж сургуулиа орхисон ч Оксфордын их сургуульд элсэн суралцах болжээ. Ээжийгээ нас барсаны дараа тэрбээр Сомервилл коллежид түүх судлах болжээ. Оксфордын их сургууь түүнд түүх, улс төр, эдийн засгийн мэдлэгээ нэмэгдүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой байжээ.

Индра Европд өнгөрүүлсэн хугацаандаа, нэн ялангуяа Их Британид байхдаа Лондонгийн эдийн засгийн сургуудьд суралцаж байсан ирээдүйн нөхөр Пероза Гандитай танилцжээ. Аавыгаа нас барсны дараа буюу 1964 онд Индра хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болжээ. 1966 онд тэрбээр Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон байна. Түүнийг ерөнхий сайд болох үед Гандигийн талыг баримтлагчид энэтхэгийн ирээдүйн хувь заяаг социализмтай холбон ойлгож байсан бол Мораржи Десайгийн үзэл санааг дагагчид консерватив байр сууринаас энэтхэгийн ирээдүйг харж байв. Энэтхэг гадаад бодлогын хувьд өмнөд Азийн бүсдээ тэргүүлэгч гүрэн болох зорилготой байв. Иймээс ч Пакистаны иргэний дайнд Индра Зүүн Пакистаны талынхныг дэмжих бодлого явуулсан юм.

Индра эдийн засгийн хувьд 5 жилийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн. Энэхүү төлөвлөгөө нь гурван удаа буюу I,II,III таван жилийн төлөвлөгөө болон өргөжсөн ба харамсалтай нэг нь л зорилтдоо хүрсэн гэж судлаачид үздэг. Түүнийг Ерөнхий сайд болоход Энэтхэгийн эдийн засаг ихээхэн доройтсон байв. 1965 оны Пакистантай хийсэн дайн хүнсний хомсдолд оруулж, засгийн газар эдийн засгийн бодлогоо илүү либералчлах шаардлага тулгарав. Энэ нь гадаадын тусламж дэмжлэгийг авахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. 1969 онд эхэлсэн дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөгөөр эдийн засгийн өсөлтийг 5.7% хүргэх зорилт тавьсан бөгөөд "Эдийн засаг тогтвортой байнга өсөх нь бидний зорилт байх болно" гэж тунхаглажээ. 1967 онд эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэх зорилт тавьсан нь төрийн бодлогоор эдийн засагт нөлөөлөх гэсэн зорилготой байв. Энэ нь Энэтхэг улс хүнсний хомсдолд орсноос шууд шалтгаалав. Индра ерөнхий сайд Неругийн "хөдөө аж ахуйн бүхий л бүтээгдэхүүнээ үндэсний үйлдвэрлэлээр хангана" гэсэн бодлогыг хатуу баримталж байв. Энэ үйл явц Энэтхэгт "Энэтхэгийн ногоон хувьсгал" гэж нэрлэгддэг. Хүнсний аюулгүй байдлыг хангахад энэ үйл явц үнэтэй хувь нэмэр оруулжээ. 1967-1975 оны хооронд хувийн секторууд хөдөө аж ахуйн салбарт ихээхэн амжилт олов. Индра Ганди төрийн эрхийг барьж байсан үед үндсэн хуулийн дагуу эмэгтэйчүүд эрчүүдийн адил ажил эрхлэх, ижил цалин хөлс авах эрхтэй болсон юм.

1950 оны үндсэн хуулийн дагуу Хинди хэл албан ёсны хэл байв. Гэвч 1965 он хүртэл мөрдөгдөж байсан энэ хэлийг өөр хэлээр ярьдаг олон муж улсууд эсэргүүцэж муж улсууддаа өөр өөрийн хэлийг төрийн үйл хэрэгт хэрэглэж байв. Тэд Англи хэлийг албан ёсны хэл болгох саналыг засгийн газарт байнга тавьж байсан бөгөөд Индра Ганди үндсэн хуульд нэмэлт оруулж Хинди болон Англи хэлийг албан ёсны хэл болгон хэрэглэж эхэлжээ.

Индра Гандигийн засаглалын үед анх удаа Энэтхэг улс батлан хамгаалах бодлогодоо цөмийн зэвсэглэлийн асуудапд анхаарлаа хандуулжээ. 1967 онд БНХАУ-тай хамтран цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. 1974 онд Энэтхэг цөмийн зэвсэгээ Ражистанд амжилттай туршсан байна.

Индра Ганди Энэтхэгчүүд шашны үзлээс хамааран хоорондоо хуваагдан улс орны өмнө томоохон бэрхшээл тулгараад байсан үед ажиллаж байсан улс төрч билээ. Шашны Сикх бүлэглэл тухайн үеийн хэт радикал үзлээ илэрхийлэх нь улам ихсэж, Ганди тухайн үед улс орныг хоёр хэсэгт хуваан иргэдийг өдөөн турхирч байсан Сикхүүдийн Амрицарь дахь шашны гол сүм рүү довтон баривчлах тушаал гаргаснаараа ихээхэн эрсдэл дагуулжээ. Харин энэ баривчилгаанаас таван сар хүрэхгүй хугацааны дараа тэрбээр өөрийн сикх шашинт хамгаалагчдаа буудуулан нас барсан билээ.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо: Онол, практик номноос 

Зохиогч Б.ОДГЭРЭЛ 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй