Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчер

2016-04-18

Маргарет Хилда Робертс 1925 оны 10-р сарын 13-нд Линкольнширийн Грантхамд худалдаачны гэр бүлд мэндэлсэн байна. Тэрбээр Оксфордын Их Сургуулийн химийн ангийг төгссөн бөгөөд 1954 онд эрх зүйн мэргэжлээр дахин суралцаж төгсчээ. 1951 онд Маргарет Тэтчер бизнесмэн Дэнис Тэтчертэй гэрлэж 2 хүүхдийн эцэг эх болжээ.

1959 онд Консерватив намын гишүүнээр элсчээ. Түүний гүйцэтгэх засаглал дахь анхны албан тушаал Харолд Макмиланы засгийн газрын цалин тэтгэмж хариуцсан сайдын албан тушаал байжээ. 1979 оны Нийтийн танхимын сонгуульд косерватив нам ялалт байгуулан Тэтчер Ерөнхий сайд болсон нь Их Британийн түүхэнд эмэгтэй хүн Засгийн газрын тэргүүн болсон анхны тохиолдол болжээ.

Тэрбээр төрийн эзэмшлийн үйлдвэрүүд болон нийтийн эзэмшлийн хувьчлалыг дэмжигч, үйлдвэрчний эвлэлүүдийн шинэчлэгч, татвар болон нийтийн зардалыг багасгагч байв. Тэтчерийн засгийн газрын үед инфляци багасгасан боловч энэ жилүүдэд ажилгүйдэл ихссэн юм. Түүний эдийн засгийн бодлогод монетарист эдийн засгийн онолчид болох Милтон Фридман болон Алан Валтерс ихээхэн нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Тэрээр дээд боловсролынсалбарт зарцуулах зардлыг багасгасан бөгөөд дайны дараа Оксфордын их сургуулийн хүндэт докторын цол аваагүй цорын ганц ерөнхий сайд болсон бөгөөд оюутнуудын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байв. Мөн тэрээр нийтийн үйлчилгээний зардлыг ч бууруулах бодлого баримтлаж байв. Өөрийнх нь намаас ч иймэрхүү хатуу бодлогод нь шүүмжлэлтэй хандах болов. Хэдий тийм боловч Тэтчер Их Британий их гүрний байр суурийг тогтоох, түүний тулд эдийн засаг өсөлттэй байх гэсэн зарчимаа хатуу баримтлаж байв. 1982 он гэхэд эдийн засаг зарим талаар сэргэж эхэлсэн нь илт мэдрэгдэж эхлэв. Инфляци 18% байсан бол 8.6% болж буурсан байна. Гэвч ажилгүйдэл буурсангүй. 1984 онд ажилгүйчүүдийн тоо 3.3 сая болж хамгийн дээд цэгт хүрсэн бол орон сууцны үнэ 1970 оноос хойшхи хамгийн доод түвшинд хүрсэн байна. 1987 онд эдийн засаг тогтворжиж, ажилгүйдэл буурч Их Британи хүчирхэгжиж эхэлжээ. Энэ үр дүн түүнийг дахин Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэх боломж олгосон юм. Түүний хатуу бөгөөд эх орныхоо эрх ашгийн төлөө явуулсан бодлого ихээхэн шүүмжлэл дагуулж байсан ч XXI зуунд Их Британи дэлхийнтавцанд дахин хүчирхэгжин гарч ирсэнд түүний хичээл зүтгэл хэрхэн нөлөөлсөнтэй хэн ч маргашгүй юм.      

 
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО: ОНОЛ. ПРАКТИК номоос

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж эхэллээ
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Сайхан мэдээ: Зорчигчийн гээсэн 5230 ам.доллар буюу 13 сая гаруй төгрөгийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг
Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын бяцхан ЕРТӨНЦ
Улаанбаатарт ирсэн урилгагүй зочдын өмнө "ХҮН" буруутай
Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна
МҮИС БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар шүүхдэлцэв
Азийн паралимпийн наадмаас дөрвөн медаль хүртжээ
Яармагийн гүүр ирэх сард ашиглалтад орно
1969 оноос хойшх хамгийн хүчтэй хар салхи АНУ-ын эрэгт хүрлээ
Онцгой обьектоос алдагдсан 60 кг мөнгөн усны хэрэг замхрах вий
Нүдний эмнэлгүүд өнөөдөр үнэ төлбөргүй үзнэ
"Монголд тоногдоогүй булш их ховор"
Авлига авсан засаг даргын цалинг хасчээ
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулж байна
Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?
Хайлаастыг Дарь-Эхтэй холбох замын ажил үргэлжилж байна
П.Нямцэрэн: Хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна
Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжл