Нууцлагдмал Диана гүнж

2016-02-22

Диана Фрэнсис Спенсер гэж хэн байв аа? 

 

Бүхний анхаарлыг шинэ гүнж Кейт Миддлтон хандаж байх үеэр буюу өнгөрсөн жилээс улс төрийн тоймч Энн Коултер (Ann Coulter) Диана гүнжийн талаар таагүй үг цацлах болов. “Америкчууд ч гүнж гэхээр галзуурдгийг би их гайхдаг. Тэр тусмаа анорекси (Өлсөлт болон хоолны дур хүсэлгүй болох өвчин эсвэл санаатайгаар хоолноос татгалзах), булими (ховдоглох өвчин), нарциссизм (өөртөө дурлах шинж чанар, хүний сэтгэл зүйн өөрчлөлт) зэрэг гуравхан үгээр тодорхойлж болох леди Дийг онцлон галзуурахыг нь яана” гэж тэрээр хэлсэн. Үүний зэрэгцээ сэтгүүлч хатагтай Дианаг “тэнэг гахай” гэж Fox News сувгийн  The O"Reilly Factor шоу дээр нэрлэв.

Яагаад тэрээр Диана гүнжийг ийнхүү үзэн ядах болов? Зүгээр нэг атаархал уу эсвэл бодит үнэн үү? Гүнж өөрөө хоол боловсруулах талын өвчтэй гэдгээ хэлж байсан ч энэ нь түүнийг өөртөө дурласан мангас болгох албагүй. Гэдэс дотрын өвчин нь өөртөө итгэх итгэлийг сулруулах симптом үүсгэдэг гэж гүнж өөрөө тайлбарлаж байсан юм. 

Ерөнхий сайд асан Тони Блэр (Tony Blair) мөн Диана гүнжийг шүүмжлэгчдийн эгнээнд нэгдэв. Их Британийн ерөнхий сайд асан тэрээр англичуудын хайртай гүнжийг  ааштай, хиймлээр дур хүсэлдээ хүрэгч “манипуляторша” гэж нэрлэв. Тэрээр гүнжийг зэрлэг сэтгэлийн хөөрөлтэй гээд сэтгэл санааны эрс тогтворгүй хувиралд ямагт бэлтгэлтэй байх ёстой байсан гэжээ. Түүнийхээр бол хэт эмзэг мэдрэмжтэй, эрх мэдэлд дуртай Уэльсийн гүнж  хааны гэр бүлийн харилцаанд “урьдчилан хэлэх аргагүй солир” байсан гэжээ. 

Урьдчилан хэлэх аргагүй нэгэн үйлдлийн жишээ нь Magazine Panorama сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Диана Чарьлзийн араар тавьснаа ярьсан явдал болсон. Энэ нь хосуудыг нэн даруй салахад хүргэж  байв. 

Мөн “Загварын гуру” гэж алдаршсан Тина Браун (Tina Brown) өөрийн намтартаа өөрөө хамт бүтээлцсэн гүнжийн тухай домгоо эвдсэн зүйл ярьжээ. Vanity Fair сэтгүүлийг толгойлж байсны хувьд тэрээр гэр бүлийн хосуудын асуудлын талаар 1985 онд анхлан дуугарсан. Жононтой гэрлэж байхдаа ямар замаар явах гэж байгаагаа  мэдээгүй гэнэн бүсгүй хэмээн хэвлэлийн хуудаснаа бүтээсэн гүнжийн дүрээс түүний намтарт өгүүлсэн нь тэс өөр. Тийм ээ, ер бусын стратегич гэдгээ Диана le Point сэтгүүлд өгсөн ярилцлагадаа харуулсан гэж хатагтай Тина Браун намтартаа өгүүлжээ. “Түүнээс өөр хэн ч хэвлэл мэдээллийг тийм овжин ашиглаагүй. Энэ талаар тэрээр ер бусын зуршил байсан. Гэрэл зурагт “нугасгүй дуртай нь” тэр шалтгаануудын нэг юм. Түүний эцэг нь гэрэл зураг сонирхогч байсан ба гэрэл зураг нь эцгийн хайрын нэг илэрхийлэл байлаа. Тэндээс Диана гэрэл зургийг анхаарал татах хэрэгсэл болгож сурсан” гэж Браун бичсэн байв. 

Доди аль-Файедын дарвуулт онгоцон дээр авахуулсан зургуудаа нийтлүүлэхийн тулд тэрээр бүхнийг хийсэн. Түүгээрээ өөрт нь сэтгэлтэй болсон зүрхний эмч Хаснат Ханы хардлагыг төрүүлэх санаатай байжээ. 

Эдгээр зураглал дахь нэг хар толбо нь Египетийн саятан Доди аль-Файедтай холбоотой байсан дуулиан байлаа. Гүнжийг эмгэнэлтэйгээр нас барахаас нэг сарын өмнө Дианатай бизнесментэй холбогдсон нь асуудал дэгдээнэ гэдгийг өөр нь сануулж байсан хэмээн  Тони Блэр хэлж байжээ. Тэгэхдээ тэр үүнд Дианаг буруутгаагүй гэсэн байна. ”Миний мэдэж байгаагаар, тэр сайн, царайлаг залуу. Тиймээс та нар тэгвэл асуудал юунд байв гэж асууж магадгүй. Үүнд би яг нарийн хариулт өгч чадахгүй. Гэсэн хэдий ч энэ харилцаа намайг бусад зарим найз нарынх нь адил эвгүй байдалд оруулж байсан” хэмээн Блэр хэлжээ. 

Дианагийн амьдралын энэ мэт нууцлаг талын талаар Уэльсийн гүнжид зориулах ирээдүйн кинондоо Оливер Хиршбигель (Oliver Hirschbiegel) өгүүлэх гэнэ. Ирэх жилд бэлэн болгох уг кино нь хааны гэр бүлийнхнийг тавгүй байдалд оруулах магадлалтай гэнэ. 

Дианагийн намтарт үнэн хэрэгтээ “таагүй” нууц амрагууд зэрэг бусад адал явдал цөөнгүй байсан. Морин спортын багш Жеймс Хьюитт (James Hewitt), зүрхний эмч Хаснат Хан, урлагийн бүтээлийн наймаачин Оливер Хоар (Oliver Hoare) гэх зэргээр... Энд леди Ди дахиад л овжин эмэгтэй гэдгээ харуулж чадсан билээ. Тина Брауны ярьж байгаагаар, Эндрю Мортоны (Andrew Morton) “Дианагийн үнэн түүх” (Diana: Her True Story) гэсэн түүний имижийг бүтээх PR алхам болсон номын агуулгыг  Диана бүрэн хянаж байсан гэнэ. Нууц амрагуудынх нь нэгтэй ярилцсан утасны бичлэг байгааг леди Ди сайн мэдэж байсан ба ийм маягаар тэрээр гэрлэлт нь сүйрсэн талаарх санаа бодлоо нийтэд хүргэхээр оролдсон юм. 

“Тэр өөрөө хаантны гэр бүлд аз жаргалгүй байсан, хохирогч, Чарльз л өөрөө түүнийг хуурснаас ийм зүйл хийсэн гэдгээ харуулах гэсэн юм. Үүнийг хэрхэн хийсэн нь гайхалтай. Тэрээр өөрийн яриаг кассетанд буулгаад багын найз Жеймс Колтерстад  (James Colthurst) өгч нөгөөх нь түүнийг сэтгүүлчдэд дамжуулсан бөгөөд энэ бүгдийн  эх сурвалж нь Диана өөрөө гэдгийг тэрээр хэлээгүй” хэмээн Браун өгүүлж байна. Энэ явдал хатан хааныг “гүнзгий цочролд” оруулсан. Ордон түүнийг худал хэлсэнд буруутгасан ч гүнж өөрийнхөөрөө зүтгэж байжээ. Түүнийг өөрийнх нь тухай номыг бичихэд оролцсон хэргээ хүлээн зөвшөөрөхийг ятгахад гүнж тэдний нүд рүү ширтэж байгаад “Та нарын яриад байгаа зүйлийн талаар ямар ч ойлголт алга” гэж хэлж байжээ. 

Ийм маягаар Чарльз жононгийн эхнэр өөрийн имижийн төлөө үхэн хатан зүтгэгч байсан ба түүний хэвлэл мэдээлэлтэй холбоотой байсан нь гэсэн баримтууд дэлгэгдэж байна. “Түүнийг оддын өвчин, хэвлэл мэдээллийн хамаарлаас аврах эр хүн хаа нэгтээ байгаа гэж тэрээр бодож байв” хэмээн Тина Браун тайлбарлав. Тэрээр дэлхий даяар тархсан, Доди аль-Файедын дарвуулт онгоц дээр байсан Дианагийн зургийн талаар дахин сануулав. “Ер нь бол хувийн амьдралаа хамгаалж чадах байсан ч тэр үүнийг хийгээгүйгээр барахгүй өөрөө сэтгүүлчдэд Додигийн онгоцонд очно гэдгээ хэлээд Додийг үнсэж буй зургаа өөрөө зохион байгуулсан. Чингэсэн мөртлөө дараа нь сэтгүүлчдийг мөрдөн мөшгалөө гэж уурлаж болохгүй. Эцсийн дүнд хэвлэл мэдээлэлд тэрээр өөрөө л дуртай байсан. Учир нь хэвлэлгүйгээр өөрийгөө харуулж чадахгүй байсан. Нөхөр нь, нууц амрагууд нь түүнд хэвлэл шиг мэдрэмж, нөлөө төрүүлж чадахгүй байлаа”. 

Зүрх сэтгэлээр тоглох нь Дианагийн бас нэг дур хүслэн. Доди аль-Файедын завин дээрх зургаараа тэр өөрт нь ухаангүй хайртай зүрхний эмчийн хардалтыг өдөөх гэсэн юм. 

Диана Спенсер эхнээсээ сүүлчээ хүртэл бүгдийг дийлж иржээ. Нөхрөөсөө салахдаа 17 сая фунт авсан. Түүний хувь заяа нь олон нийтийн санаа бодлоос хамааралтайг тэрээр сайн мэдэх учраас гэр бүл салалтын үйл явдалд ялахад хэвлэл мэдээлэл онцгой нөлөөтэй гэдэгт итгэлтэй байв. Тийм ч учраас иргэний хэргийн биш хэвлэлээр мэргэжсэн өмгөөлөгчийг салах үйлдэлдээ хөлсөлсөн гэгдэж байна. 

Леди Ди амьсгаа хураах хүртлээ дуулианы гэрлэн чимгээр хүрээлэгдсэн байв. Үхэхдээ хүртэл нэгэн нууцаа аваад явсан юм. Тэр нь “Жирэмсэн байсан үу” гэх асуулт.  Хэрэв энэ нь үнэн бол хүүхдийн эцэг нь Доди аль-Файед байсан уу? Гүнж болон хүү нь хатан хааны нөхөр Филип жоногийн зохион байгуулж, тусгай албаныхан гүйцэтгэсэн хуйвалдааны хохирогчид гэж Додигийн аав тэрбумтан Мохаммед аль-Файед  үздэг. Түүнийхээр бол Диана жирэмсэн болоод мусульман Додитай гэрлэхээр болж байгаа нь ийм хуйвалдаан зохион байгуулах шалтгаан болсон гэж үздэг. Түүний хэлснийг батлах аргагүй. Мөрдөн байцаагчдийн мэдээлснээр Дианаг эмнэлэгт хүргэгдсэнээс хойш ямар ч шинжилгээ хийгээгүй гэдэг. Цөөхөн хүн л үнэнийг мэдэж байж болох ч олонхийн хувьд энэ нь долоон цоожоор цоожлогдон тамгалагдсан нууц болон үлджээ. 

эх сурвалж: Ардын эрх сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй