Хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулахыг үүрэг болголоо

2022-01-14

Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар Замын Үүд боомтод хэрэгжиж байгаа экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг Шадар сайд сонсож, холбогдох яамдын болон агентлаг, орон нутгийн удирдлагуудад хандан

  • чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах,
  • хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулах,
  • халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллах, олон нийтэд  үнэн бодитой зөв мэдээлэл хүргэх талаар тодорхой үүрэг даалгавар өглөө.

Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэгтэй ачаа, бараа бүтээгдэхүүн татан авч, тээвэр ложистикийн бүсэд байршуулсныг”  дурдаад, цаашид энэ тоог өсгөн ажиллахыг зорьж ажиллаж байна. Хил дундын “0” цэгээс зөөвөрлөгдөн Гаалийн бүс, ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг, галт тэрэг болон автомашинд сэлгэж ачиж, чингэлгийг буцаах нөхцөлтэйгээр тээвэрлүүлэхэд гарах замын зардлын тооцоо харьцангуй бага гарч байгаа” гэдгийг онцоллоо.

Шадар сайд “Зам тээврийн яам, ХЦУГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагууд хамтран Ажлын хэсгийн зохион байгуулж байгаа ажлуудыг тоймлон, тухайн өдөр хилээр нэвтэрсэн болон Улаанбаатар хот руу төмөр зам, авто замаар ачигдан гарч буй ачаа барааны тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртгийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан  өдөр бүр олон нийтэд хандан хүргэж байх”-ыг үүрэг болголоо.

Түүнчлэн үндэслэлгүйгээр  болон  үгсэн хуйвалдах замаар ачаа тээврийн үнэ нэмэх зэрэг зохисгүй үйлдлийг тагнуул, цагдаа, шударга өрсөлдөөнтэй тэмцэх байгууллагууд шалган тогтоох, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг санууллаа.

Мөн Алтанбулаг зэрэг хойд болон баруун бүсийн хилийн боомтуудаар дамжуулан ОХУ болон Европ, Дундад Азийн улс орнууд руу ачаа, бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, экспорт, импортын тээвэр хийх боломжийг олон улсын тээвэр зуучийн компаниудтай холбогдож, Монгол улсын иргэд, жолооч нар өөрсдийн автомашинаар уртын тээвэр  хийх боломжийг судлан танилцуулахыг  Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд даалгалаа.

Цахим хуралдаанд

  • Сангийн яам,
  • Зам тээврийн яам,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,
  • Гадаад харилцааны яам,
  • ХХААХҮЯ,
  • Хятад улсад суугаа Элчин сайд,
  • Эрээнд суугаа Консул
  • Улаанбаатар Төмөр зам,
  • Гаалийн ерөнхий газар,
  • Хилийн цэргийн удирдах газар,
  • Татварын ерөнхий газар,
  • ХЕГ,
  • ЦЕГ,
  • Тагнуулын ерөнхий газар,
  • ШӨХТГ,
  • Цагдаагийн байгууллагын удирдлагууд, албаны хүмүүс оролцлоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

DR. UROLOGIST:2022-01-15 15:44:21
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

ЦАГ АГААР

  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй