2021-09-09
Бүгд Найрамдах Колумб Улсад өнгөрсөн нэгдүгээр сард анх илэрсэн коронавирусийн мю хувилбарыг ДЭМБ-аас анхаарах ёстой мутациудын нэгээр бүртгэсэн. Өдгөө Колумб Улсад өдөрт бүртгэгдэх коронавирусийн тохиолдлуудын 40 орчим хувийг эзэлж байгаа мю хувилбарын тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.
B.1.621 буюу коронавирусийн мю мутаци нь бусад коронавирусийн мутацийг нийлүүлж, вакцинаар өдөөгдөж, үүссэн талаар Английн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлжээ. Мю хувилбар нь дотроо E484K болон K417N гэх дархлааны системээс зугтаах мутацийг агуулдаг байна. Үүнд Энэтхэгт анх илэрсэн дельта плас хувилбар доторх K417N мутаци, Их Британид анх илэрсэн альфа хувилбарын P681H мутаци багтах бөгөөд вакцинаар өдөөгдөж, дархлааны системээс зугтах чадвартай үүссэн коронавирусийн мю хувилбар дэлхийд тархаж байгаа бусад хувилбарын мутациас өөртөө агуулж, нийлсэн гэж хэлж болох аж. Одоогийн байдлаар мю хувилбарын тухай нарийвчилсан бүрэн судалгаа байхгүй байгаа ч ДЭМБ-ын Вирус эволюцийн Ажлын хэсэг урьдчилсан судалгаагаар коронавирусийн эсрэг вакцин, дархлааны эсрэг хамгаалалттай болохыг нь нотолжээ. Мөн халдварт өвчин судлаач Паул Карденасын “Вашингтон Пост” сонинд хэвлүүлсэн судалгаанд “Мю хувилбар нь энгийн коронавирусээс илүү дамжуулалттай бөгөөд хэдий нь альфа, гамма хувилбарыг давсан” гэсэн байна. Харин АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фауки “Нью-Йорк таймз” сонинд өгсөн ярилцлагадаа “Манай хүрээлэнгээс коронавирусийн аль хувилбарт маш нухацтай ханддаг. Гэхдээ коронавирусийн эсрэг вакцины нөлөөг бага зэрэг бууруулдаг хувилбар байсан ч дархлаажуулалтын үр нөлөө маш сайн байгаа. Мю хувилбар шууд аюултай гэж үзэхгүй байна” хэмээсэн юм.
Өмнөд Флоридагийн их сургуулийн тархвар судлаач Жейсон Салеми “Дэлхийн нийт хүн амын ихэнх хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулах хүртэл коронавирусийн шинэ хувилбарууд үүссээр байх болно. Одоогийн нөхцөл байдалд мю хувилбар бус дельта хувилбарыг л хамгийн сайн анхаарах ёстой” гэжээ. Сүүлчийн үед АНУ-д өдөрт бүртгэгдэх коронавирусийн тохиолдлын 99 хувийг дельта хувилбар эзэлж байгаа юм. Тэгвэл дельта хувилбарын дэгдэлт оргил цэгтээ хүрч, буурсны дараа мю хувилбар томоохон аюул болох талаар олон улсын эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд