“МU” гэх хувилбар дэлхийн 39 оронд бүртгэгдээд байна

2021-09-03

ДЭМБ-аас цар тахлын бас нэгэн хувилбарыг "Сонирхолтой хувилбаруудын" жагсаалтад оруулжээ. В.1.621 гэж нэрлэгдээд буй “Мu” хувилбар одоогоор дэлхийн 39 оронд бүртгэгдээд байгаа ажээ.  ДЭМБ-аас долоо хоног тутам гаргадаг  товхимолд бичсэнээр уг хувилбар нь Өмнөд Африкт анх бүртгэгдсэн Бета омогтой ижил төстэй шинж чанартай байж магадгүй ч цаашид нарийвчлан судлах хэрэгтэй гэнэ.

Уг хувилбарыг 2021 оны нэгдүгээр сард Колумбид анх илрүүлсэн. Түүнээс хойш Өмнөд Америкийн зарим улс орнуудад үе үе бүртгэгдсээр байсан юм. Гэхдээ сүүлийн үед хурдацтай тархаж Их Британи, Европ, АНУ, Хонконгт халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Их Британид уг хувилбарын 32 тохиолдол илэрсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзэж байгаа юм байна. Японд мөн бүртгэгдээд байгаа ажээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, нисэх буудлын тусгаарлах байранд байсан хоёр аялагчаас уг  хувилбар илэрсэн байна.

Японы Эрүүл мэндийн яамны ажилтнууд өмнө нь цуглуулсан сорьцуудын генийн дарааллыг судалж үзэхэд, зургаадугаар сарын сүүлээр АНЭУ-аас Нарита нисэх буудалд ирсэн 40-өөд насны эмэгтэй, долоодугаар сарын эхээр Их Британиас Ханэда нисэх буудалд буусан 50 гаруй насны эмэгтэй “Мu” хувилбараар халдварласныг тогтоожээ.

КОВИД-19-ийн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс уг хувилбараар халдварлах тохиолдол өндөр байгаа юм байна. Тиймээс шинжээчид “Мu”  хувилбарыг вакцинд тэсвэртэй байж магадгүй гэж үзэж байгаа юм.

КОВИД-19-ийн  халдварыг үүсгэдэг “SARS-CoV-2” гэх мэт бүх төрлийн вирус нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгддөг бөгөөд ихэнх мутац нь вирусний шинж чанарт огт нөлөөлдөггүй аж. Гэвч тодорхой мутацууд вирусний шинж чанарт нөлөөлөн амархан халдварлах, хүндээр өвчлүүлэх, вакцин, эм болон бусад эмчилгээг эсэргүүцэх чадвартай болоход нь нөлөөлдөг байна.

Одоогийн байдлаар, ДЭМБ КОВИД-19-ийн дөрвөн хувилбарыг “Анхааралдаа авах хувилбарууд”-ын ангилалд оруулаад байгаагаас Альфа хувилбар 193 улс оронд, Дельта хувилбар 170 улс оронд илрээд байна. Харин “Mu” тэргүүтэй таван хувилбарыг анхааралтай ажиглаж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй