2021-05-05
БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн 148800 тун Вероселл вакциныг тээвэрлэсэн “МИАТ” компанийн агаарын хөлөг өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдрийн 19:21 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудал газарджээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд тус вакцины 334400 тунг хүлээн авч, тавдугаар сарын 2-ны өдөр 316800 тун вакцин хүлээн авсан. Харин өчигдөр 148800 тун вакцин хүлээн авснаар Монгол Улс БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл вакцины нийт 2.3 сая тунг хүлээн аваад байгаа юм.
Вероселл вакцины тун тутмын үнэ нь 15 ам.доллар бөгөөд вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийх талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд