Өмнөговьд хулгайн замаар очсон 33 иргэнийн саатуулан тусгаарлажээ

2021-04-20

Монгол Улс даяар хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ үед орон нутаг руу хулгайн замаар зорчих зөрчил гарсаар байна. Хамгийн сүүлд тод манлай уяач Д.Даваахүү  Дорнод аймаг руу нууцаар зорчихдоо түргэвилчилсэн шинжилгээ эерэг гарсан асуудал бий.

Тэгвэл энэ удаа Өмнөговь аймаг "Хаалт-хяналт" арга хэмжээний хүрээнд долоон хулгайн тээврийн хэрэгсэл илрүүлжээ. 

Тодруулбал, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Цогт-Овоо постыг тойрон маршрутын бус /хулгайн, шороон замаар/ Улаанбаатараас Даланзадгад суманд дөрөвдүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр долоон автомашинтай 33 иргэнийг /том хүн, хүүхэд/ саатуулан шалгаж байгаа аж. 

Эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлсэн бөгөөд зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргажээ. Мөн зөвшөөрөлгүй зорчин очсон 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаагаа мэдээлсэн байна. 

Иймд долоон тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, 33 иргэдийг “Дэлгэрэх” буудалд тусгаарлан аймгийн ЭМГ-аас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй