2021-04-12
Сүүлийн 24 цагийн хугацаанд 704 шинэ тохиолдол батлагдсан бол 357 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Мөн 24 цагийн хугацаанд 3 хүн нас баржээ. Тодруулбал, 73, 79, 60 настай иргэд коронавирусын халдварын улмаас амиа алджээ.
Орон нутгаас Төв аймагт 24 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол гарсан аймаг болж байна. Мөн Дундговь аймагт шинээр халдвар бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар 2637 иргэн халдвараар өвдөн эмчлүүлж байгаагийн 1912-ынх нь биеийн байдал хөнгөн, 588 иргэний биеийн байдал хүндэвтэр, 118 иргэний бие хүнд, 19 иргэний биеийн байдал маш хүнд байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд