2021-04-06
Нигерийн зүүн өмнөд бүсд байх Оверри хотын шорон уруу буутай этгээдүүд халдаж, 1,800 гаруй хоригдол оргожээ. Халдлага үйлдсэн этгээдүүд тэсрэх бөмбөгний тусламжтайгаар шорон уруу нэвтэрсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр зэвсэгтэй хүмүүс халдахад 35 хоригдол яваагүй, зургаан хоригдол шорондоо эргэн ирсэн бөгөөд нийт 1844 хүн оргосон аж.
Оверигийн хорих ангид болсон уг халдлага болсон даруй автобус болон ачааны машин ирж оргодлуудыг авч явсан байна. Хэргийн газарт байсан цагдаа нарын мэдээлснээр тэд тэсрэх бөмбөг, хагас болон бүрэн автомат буугаар бүрэн зэвсэглэсэн байжээ.
Уг асуудлын талаар тус улсын Ерөнхийлөгч Мухаммед Бухари "энэ бол цэвэр терроризмын үйлдэл" хэмээн хүчний байгууллагынханд хоригдлууд болон халдсан этгээдүүдийг хурдан олохыг үүрэг болголоо.
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хэд хэдэн цагдаагийн газарт халдлага болж, тэдний буу зэвсгийг хулгайлсан хэрэг гарсан ч одоог хүртэл ямар бүлэглэл хийсэн нь тодорхой биш байна.
Эх сурвалж: BBC
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд