2021-03-23
Увс аймагт коронавирусийн хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат хоёр иргэн 2021 оны гуравдугаар сарын 21- ний өдөр аймагтаа очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан гэдгийг бид мэдээлсэн. Тэгвэл тухайн хоёр иргэний PCR шинжилгээний хариу мөн эерэг гарчээ.
Сэмжид амралтын газарт нийт 12 аймаг болон Улаанбаатар хотын иргэд амарч байжээ. Хамгийн олон нь Дархан-Уулаас 13 иргэн очиж амарсан бөгөөд тэдний гурвынх нь писиар шинжилгээний хариу эерэг гарсан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд