Улаанбаатараас Хэнтийн Өмнөдэлгэрт очсон хүнээс COVID-19-ийн халдвар илэрлээ

2021-03-18

Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд очсон нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Тухайн иргэн нь шинжилгээний хариугаа хүлээлгүйгээр зорчсон гэх мэдээлэл байгаа тул аймгийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад "Гэр бүлийн гурван хүн Өмнөдэлгэрт ирсэн. Уг гэр бүлийн ээж, хүү хоёр Улаанбаатар хотоос гарахаасаа өмнө коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгсөн. Ингэхэд хүүгийнх нь хариу СӨРӨГ байсан тул замдаа гарсан байна. Харин ээжийнх нь хариу тухайн үед гараагүй байсан" гэв.Ийнхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Хэнтий аймгийн Шуурхай штаб өнөөдөр өглөө хуралджээ.

Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн шалтгаантай иргэн Х нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу Дэлүүн Болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч явах замдаа оройн 19:00 цагийн орчимд Өмнөдэлгэр сумын нэр бүхий хоёр дэлгүүрээр үйлчлүүлсэн байна. Улмаар тэд харьяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-ээс аймгийн Шуурхай штаб руу холбогдож тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтыг тусгаарлаад байна. Тус дэлгүүрүүдээр коронавирусийн шинжилгээ эерэг гарсан иргэнтэй хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүн үйлчлүүлжээ.

Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах долоон чиглэлд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, хоёр хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Аймгийн Шуурхай штабаас Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг гуравдугаар сарын 17-ны 01:58 цагт Өмнөдэлгэр суманд хүрч удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн Шуурхай штабын хурлаар ЭМГ-аас нийт хавьтагч нарыг бүрэн тогтоож түүвэрчилсэн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсныг мэдээллээ. Шуурхай штабаас Өмнөдэлгэр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах, сумын иргэд нэвтрэхээр бол нөхцөл байдлаас шалтгаалан эргэж гарахгүй байх, хяналтын цэгийг нэмэгдүүлэх, коронавирусын эмнэл зүйн шинжээс шалтгаалан эрүүл мэндийн байгууллагаас PCR шинжилгээ авахаар боллоо.

Аймгийн Шуурхай штабаас ХӨСҮТ-тэй тогтмол мэдээлэл солилцон ажиллаж байгаа бөгөөд газар дээр Шуурхай штабын судалгааны баг, нэгтгэлийн баг ажиллаж байна.

Гуравдугаар сарын 17-ны 02:06 цагт аймгийн Цагдаагийн газраас батлагдсан тохиолдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн байна.

Аймгийн Шуурхай штабаас үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд хяналтад авсан учраас иргэдийг тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хувийн ариун цэврээ сахиж, баталгаатай эх сурвалжаас үнэн бодитой мэдээлэл авахыг хүсэж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй