Польшийн хилээр их хэмжээний алт, тамхи нэвтрүүлэхийг завдсан Украины дипломатчид баривчлагджээ

2021-03-02

Польш улсын хилээр 16 кг алт, олон мянган хайрцаг тамхи, их хэмжээний бэлэн мөнгө нэвтрүүлэхийг завдсан Украин улсын хоёр дипломатч баривчлагджээ. Тэдний нэг нь Варшав хот дахь Украины элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан атташе, нөгөө нь тус яамны жолооч байсан гэнэ. Тэдний зорчиж явсан микро автобусыг Ням гарагт Украины хилийн хамгаалалтынхан саатуулснаар уг хэрэг илэрчээ.

Хэрэгт холбоотой байж болзошгүй баривчлагдсан атташегийн аав болох Варшав дахь элчин сайдын яамны дипломатчийг бас шалгаж эхэлсэн байна. Дипломатчдын автомашинаас 16 кг алт илэрснээс гадна $200,000-тай тэнцэх евро, польш злот, америк доллар, нийт $50,000-ын үнэ хүрэх 8,000 хайрцаг тамхи илэрсэн юм байна. Өчигдөр Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба хоёр дипломатчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргаснаа зарлажээ.

“Тэдний элчин сайдын яаманд ажиллах хугацаа үүгээр дуусгавар болж байна. Дипломат халдашгүй эрхээ улс орон, хүн ардынхаа төлөө бус, хувийн эд хөрөнгөө арвижуулахад зориулдаг ийм этгээдүүдийг би хэзээ ч хаацайлахгүй” гэж тэр Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна. Украины мөрдөн байцаах товчооноос тэднийг дипломат халдашгүй статусаа ашиглан Европын Холбооны нутаг дэвсгэрт хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ Даваа гарагт зарлажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хөл хорионы үеэр сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хүүхдээ агаарт гаргах бололцоог бүрдүүлэх үүрэг өгчээ
300 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн анхааралд
Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.2 хувь буурчээ
Засгийн газар, “Рио Тинто” компанийн хэлэлцээр өнөөдөр болно
Бөхчүүд Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэх хандив цуглуулж эхэлжээ
Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Шинээр 704 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа
Шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
Ким Кардашиан тэрбумтны эгнээнд элсжээ
ХӨСҮТ: Улаанбаатарт 456 хүн, орон нутагт 113 хүн шинээр халдвар авчээ
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Өнөөдөр дархлаажуулалтын 83 цэг ажиллана
Хоригдол, хоригдогсдыг дархлаажуулах ажлыг эхлүүллээ
Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна
Хуучирч муудсан хувцсаа удаан хадгалах нь муу энерги хуримтлуулдаг
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
ХӨСҮТ: Нэг хоногийн дотор ХАМГИЙН ОЛОН буюу 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Олимп анх удаа гадаад үзэгчгүй, удирдлагууд нь дагалдах зочингүй Токиод очно