2021-02-22
Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн нийт 55 халдвар бүртгэгджээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга нэг шинжилгээ”-гээр илэрчээ. Эдгээр хүмүүсийн 9 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 15 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа аж.
Ингэснээр улсын хэмжээнд массын дундаас нийт халдвар 102 болж байна. Үүнээс нь 50 нь анхны, 52 гэр бүл найз нөхдийн ойрын хавьтлаас батлагджээ.
Улаанбаатарт нийт тохиолдол 1852 болж, улсын хэжмээнд каластр халдвар 2178 болжээ. 24 цагийн дотор 47 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Улмаар улсын хэмжээнд нийт халдварын тоо 2693 болоод байна. Үүнээс 1933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд