Хятадад бороо оруулах шинэ технологи туршиж үзжээ

2021-02-16

Эрдэмтэн Ван Гуанцянаар удирдуулсан Хятадын Цинхуа их сургуулийн эрдэмтэд бороо оруулах шинэ технологи туршсан талаар Жэнминь жибао мэдээллээ. 

Эрдэмтдийн баг дууны долгионы нөлөө хур тунадасны хэмжээг 17 хувиар нэмэгдүүлдгийг тогтоон технологио боловсруулсан байна. Энэ технологийг Хятадын гандуу, хуурай бүс нутгуудад ашиглахаар төлөвлөжээ.

Шинэ технологи нь хөрсийг химийн бодисоор бохирдуулахгүй, алсын зайнаас удирдах боломжтой аж. Бороо оруулах төхөөрөмж нь "чанга яригч" шиг бөгөөд дизель түлшээр ажилладаг, 160 дБ хүртэлх хэмжээний дуу чимээ гаргадаг юм байна. Энэ хэмжээний дуу чимээ нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй тийрэлтэт хөдөлгүүрээс гарах чимээтэй ижил юм. 

Цинхуа их сургуулийн эрдэмтэд хэдэнтээ туршилт хийн амжилттай болсон ч зарим шинжээчид тэдний ажлыг шүүмжилж байгаа аж. Учир нь хур тунадас ороход дуу чимээ нөлөөлдөг гэдгийг тайлбарлах шинжлэх ухааны үндэслэл одогоор байхгүй юм. Тиймээс бороо оруулахын тулд энэ аргыг удаа дараа давтах шаардлагатай болж байгаа гэнэ. Түүнчлэн дуу чимээ үүсгэх арга нь үр дүнтэй нь батлагдсан ч дуу чимээний бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж зарим шинжээчид үзжээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй