"Novavax" вакцин Их Британийн туршилтанд 89 хувийн үр дүн үзүүлжээ

2021-01-29

Covid-19: "Novavax" вакцин Их Британийн туршилтанд 89 хувийн үр дүн үзүүлжээ

АНУ-ын “Novavax Inc” компанийн бүтээсэн вакцин Их Британид анх бүртгэгдсэн Covid-19-ийн  мутацид орсон вирусийн эсрэг 89.3 хувийн үр дүн үзүүлсэн тухай BBC-ийн анагаах ухааны редактор Фергус Уолш мэдээллээ.

Туршилтын үр дүнг мэдээлсний дараа Их Британийн Ерөнхий сайд вакциныг Нэгдсэн вант улсад батламжлах ажлыг эхлүүлснээ мэдэгджээ. Хэрэв Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хянах, зохицуулах газраас зөвшөөрөл олговол вакциныг энэ оны хоёрдугаар хагаст татаж эхлэх гэнэ.

Тус вакцины туршилтад 18-84 насны 15 мянга гаруй хүн оролцсон ба 27 хувь нь 65 ба түүнээс дээш ахмад настнууд байжээ.

Их Британи нь цар тахлын эсрэг 60 сая тун вакцин авахаар төлөвлөсөн аж. Үүнээс гадна “Oxford”-“AstraZeneca” хамтарсан вакцинаас 100 сая тун, “Pfizer”-“BioNTech” компаниас 40 сая тун, сүүлд нэгдүгээр сарын сүүлээр зөвшөөрөгдсөн “Moderna” компанийн вакцинаас 17 сая туныг тус тус авах захиалга өгсөн байна. Нэгдсэн вант улс нь ирэх хоёрдугаар сарын дунд гэхэд зорилтот дөрвөн бүлгийнхнийг бүрэн вакцинжуулахаар төлөвлөжээ. Одоогоор 7.4 сая гаруй хүн вакцины эхний тунг тариулжээ.

“Novavax Inc” компанийн энэхүү вакцин нь Их Британид нийтийг хамруулан туршилт явуулж, клиникийн гуравдугаар шатандаа орсон цор ганц вакцин аж. Үүнээс гадна Оксфордын их сургуулийн эрдэмтэд вакцин гаргахаар ажиллаж буй.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй