2021-01-26
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 25-ны өдрийн 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, 01.26-ны өдрийн 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт 4.0 магнитудын хүчтэй хөдлөлт тус тус болсон байна. Аймгийн Онцгой байдлын газар чичирхийлэл бүртгэгдсэн газарт оршин суудаг малчдаас асуухад газар хөдлөлт бага хэмжээгээр мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учраагүй гэлээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш ийм хэмжээний хүчтэй чичирхийлэл бүртгэгдээгүй байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд