2021-01-18
Дэлхийн хамгийн алдартай теннисний тэмцээнүүдийн нэг болох “Их дуулга”-ын цуврал “Australian Open” буюу “Австралийн нээлттэй тэмцээн” уламжлал ёсоор Австралид ирэх хоёрдугаар сарын 8-21-нд болохоор товоо зарласан. Тэгвэл Австралийн нээлттэй тэмцээнийг зорьсон хоёр чартер нислэгт 47 тоглогчийн Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлалтад дэглэмд шилжсэн байна.
Тодруулбал, өчигдөр Мельбурнд ирсэн чартерийн хоёр онгоцны зарим зорчигчоос Ковид-19-ийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарч 47 тоглогч бэлтгэл хийх, дадлага хийх боломжгүй болжээ.
АНУ-аас Мельбурн чиглэлд чартераар нисч явсан 24 тоглогчид нислэгийн багийн гишүүн болон энгийн зорчигчоос шинжилгээний хариу эерэг гарсны дараа хоёр долоо хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Мөн Абу Дабигийн 64 хүн зорчиж явсан чартерийн нислэг Мельбурнд ирсний дараа өөр 23 тоглогч хорио цээрийн дэглэмд хамрагджээ. Хөөрөхөөсөө өмнө Covid-19-ийн шинжилгээний хариу сөрөг гарсныг энгийн иргэнээс нислэгийн дараа коронавирусийн халдвар илэрчээ.
Коронавирусийн халдварт өртсөн 47 тоглогч бүгд 14 хоногийн турш зочид буудлын өрөөнд тусгаарлагдах бөгөөд эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаас нааш гарахгүй. Тэд дадлага хийх эрхгүй болж байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд