Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

2021-01-14

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 15-наас 01 дүгээр сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 16, 17, 18-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 15,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 17, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрийн Улаанбаатар, Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшиллоо
Суултуурын тагийг хааж ус татахыг зөвлөв
Ханх суманд 3.6 магнитуд хүчтэй газар хөдөллөө
УОК: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг даалгалаа
Н.Түвшинбаяр аварга Ерөнхий сайдад зөвлөнө
Өнөөдөр Улаанбаатарт 2-4 градус хүйтэн байна
А.Амбасэлмаа: Нийт 46 хүнээс халдвар илэрснээс 22 нь "Нэг хаалга нэг шинжилгээ"-гээр батлагдлаа
Нийслэлд ЕБС, их дээд сургууль, МСҮТ-ийг танхимаар хичээллэх хугацаа тодорхойгүй байна
Г.Загдаа, Г.Амарсайхан нарын холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
АТГ-аас коронавирусийн халдвартай тэмцэхэд иргэд, ААН-үүдээс өгсөн ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТЫГ шалгаж эхэлжээ
ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэллээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ
Монголчуудын хийлгэх 4 вакциныг харьцуулах нь
Тайгер Вүүдсийн хагалгаа амжилттай болж, ухаан орлоо
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдлээ
Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг хуралдав
Г.Ариунбаатарыг ОХУ-ын "Гавьяаны төлөө" медалиар шагнажээ
Монгол адуучны тухай баримтат кино олон улсын наадамд шалгарлаа
Отгонтэнгэр их сургууль Европын холбооны 100%-ийн санхүүжилттэй төслийн ерөнхий зохицуулагчаар ажиллахаар боллоо