АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

2021-01-11

Конгрессийн нэгдсэн чуулганаар сонгуулийн үр дүнг баталж, үймээн самуунд ард иргэдээ өдөөн турхирсан хэрэгт буруутгагдаж, огцруулах асуудал сөхөгдсөний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрлөө. Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон Жое Байденд төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр сонгуулийн үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн 1-р сарын 20-нд төрийн эрх мэдлийг хууль ёсны дагуу шилжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Трампын энэ мэдэгдлийг түүний сошиал медиа хариуцсан захирал Дэн Скавино өөрийн твиттер хуудсаараа дамжуулсан.  Нөхцөл байдал хүний аминд хүртлээ хүндэрсний гол шалтгаан нь АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 2 сарын хугацаанд сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байсантай холбоотой юм. Хэдийгээр Трамп ерөнхийлөгч сонгууль будлиантай болсон гэж үзэж, шүүхэд хандсан ч АНУ-ын аль ч мужийн шүүх сонгуулийг будлиантай болсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Бүгд найрамдах намын улс төрчид ч сонгууль будлиантай болсон гэж үзэх нотолгоо байхгүй гэж үзэж, Трамп ерөнхийлөгчийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг уриалж байсан. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 20-нд Вашингтонд болох ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ тэрээр шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байденд төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцад саад учруулахгүй гэдгээ амлалаа. 

Ингэснээр Трамп өмнөх ерөнхийлөгч нарын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдгийн хувиар төрийн эрх мэдлийг эв найрамдалтайгаар шилжүүлэн өгдөг түүхэн уламжлалыг эвдэнэ гэсэн үг юм. 2016 онд өмнөх ерөнхийлөгч Барак Обама Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцож байсан. Энэ сарын 20-нд болох АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трамп, Жимми Картер нараас бусад Америкийн экс ерөнхийлөгч нар оролцохоор болсон байна. Жимми Картерын хувьд өдгөө 96 настай, эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Ташрамд дурдахад энэ жил ковид-19 цар тахлын улмаас АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх энэ удаагийн ёслолын ажиллагаа өмнөх ёслолуудтай харьцуулахад, өргөн хүрээг хамрахгүй, зочдын тоог хязгаарласан, хураангуй хэлбэрээр зохион байгуулагдахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй