2021-01-05
Индонез улсад байрлах Балигийн алдарт Кута арлын хог хаягдлыг оршин суугчид нь шинэ оны эхний өдөр цэвэрлэсэн байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр далайгаас 30 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэсэн аж. Эдгээр хог хаягдлын 70 гаруй хувийг хуванцар эзэлжээ. Цуглуулсан бүх хаягдлаа хогийн цэг рүү явуулсан байна. Индонезэд хуванцар хог хаягдал ийм их гардаг нь зохицуулах менежмэнт тааруутай холбоотой хэмээн Бадун арлын хүрээлэн буй орчны мэргэжилтэн мэдээллээ.
2018 оны арваннэгдүгээр сард Индонезийн Вакатоби арлын эрэг дээр үхсэн халим гарч ирсэн бөгөөд гэдсэнд 6 кг орчим хуванцар байсан байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус улсын Засгийн газар хуванцар савны хог хаягдлыг багасгах төсөл боловсруулжээ. Уг төсөлд 2025 он гэхэд далайд буй хуванцар хог хаягдлын 70 хувийг, 2040 он гэхэд далайд ямар ч хуванцар хаягдал байлгахгүйгээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: CNN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд