2020-12-18
Ардчилсан намын X их хурал өнөөдөр цахимаар хуралдах тов гарсан. Тус нам өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Их хурлаа хуралдуулахаар тов зарласан ч , бүх нийтийн хөл хорио тогтоосон учраас хурлаа өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Намын сонгуульт гишүүдийн татвар, тайлангийн асуудал хөндөгдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургаан сарын дараа болох гэж байгаа учраас намын гишүүд цахимаар намын Их хурлаа хуралдуулах шийдвэрт хүрчээ.
Ардчилсан намын гишүүд “Намын үндсэн дүрмээ цахимаар хуралдаж өөрчилье. Намын даргаа сонгох хурлаа харин төлөөлөгчдөө нэг дор цуглуулж хуралдуулъя” гэсэн санал асуулгууд явуулсан байна. Үр дүнд нь тус намын гишүүдийн 80 гаруй хувь нь цаг алдалгүй дүрмээ өөрчилье гэсэн санал өгсөн учир цахимаар хуралдахаар болжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд