2020-12-17
ЦАГИЙН ХҮРД: Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрч байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд оторлож байгаа малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх төслөөс нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгоно.
Уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн /2020.12.16/ ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн байна. 40 гаруй мянган өрхөд өвс, тэжээлийн тусламж очно. Нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн туслалцаа үзүүлэх юм. Мөн улсын нөөцөөс 3800 тн өвс, 1900 тн тэжээл гаргахаар байна. Тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй, өвсийг үнэ төлбөргүйгээр олгохоор байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх, тэр дундаа Баянхонгор аймаг нэн их эрсдэлтэй байгаа гэсэн дүгнэлт гараад байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд