Л.МӨНХТҮШИГ: ОЙРЫН ХУГАЦААНД 2-3 НИСЛЭГ ХИЙХЭЭР СУДЛАЖ БАЙНА

2020-12-04

Л.Мөнхтүшиг: Ойрын хугацаанд 2-3 нислэг хийхээр судлаж байна

ЭМЯ-аас хийсэн 11:00 цагийн ээлжит мэдээллийн дараа  ГХЯ-ны Консулын газрын дарга Л. Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Л. Мөнхтүшиг "Арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгүүдийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан цуцалсан. ГХЯ-аас нэн даруй гадаад улсад байгаа иргэд ялангуяа тийз нь баталгаажсан байсан иргэд санхүүгийн хүндрэлд орох, орон байргүй болох зэрэг хүндрэлүүд гарсан учраас ЭСЯ-дад чиглэл өгөн өнөөдрийн байдлаар 17 улсад 100 орчим иргэн ийм хүндрэлтэй нөхцөлд орсон гэсэн мэдээллийг нэгтгээд байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн бид гадаадад гацсан монголчуудад туслалцаа дэмжлэг үзүүлэх, ялангуяа санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс НҮБ-ын ОУШХБ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд гадаадаас 544 монгол иргэнийг эх оронд нь авчирсан. Өнөөдрийн байдлаар ГХЯ-д ирсэн мэдээллээр гадаадын улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа иргэд 2154 байна. Европын бүсээс 647, Азиас 1113, Австрали 95, Африкт 4, Америкт 295  иргэн байна. Ингээд энэ хүмүүсийг татан авахын тулд дотоодын нөхцөл байдалтай уялдуулан ойрын хугацаанд 2-3 нислэг хийхээр судлаж байна. Тийз нь баталгаажсан арваннэгдүгээр сарын нислэгээр ирэх гэж байсан иргэдийг тэргүүн ээлжинд хамруулна. Өнгөрсөн хугацаанд 107 удаагийн нислэгээр 27184 иргэн эх орондоо ирсэн. Арваннэгдүгээр сард яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан байсан боловч тусгай үүргийн онгоцны нислэгүүд хойшилсонтой холбоотойгоор буцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хүндрэлд орсон 17 улсад байгаа 100 иргэнийг ОУШХБ-тай мэдээлэл солилцон хамтарч ажиллан зарим иргэдийн зардлыг бүрэн гаргах, /ингэхдээ санхүүгийн хүндрэлд орсон гэсэн баримт нотолгоог авч байгаа/ зарим иргэдийн тусгаарлах байрны зардлыг гаргах зэрэг ажлууд хийгдэж байна.

Арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн БНХАУ руу хийж байгаа ачаа тээвэрлэлт ялангуяа нүүрсний тээвэрлэлтэд тодорхой хязгаарлалтуудыг тавьж эхэлсэн. Ачаа тээврийг аль болох хурдан хугацаанд хэвийн болгох нүүрсний экспортыг тасалдуулахгүй байх тал дээр ГХЯ өнгөрсөн өдрүүдэд өндөр ач холбогдол өгөн ажилласан. Урьдчилсан байдлаар Хятадын талаас нааштай хариу өгч байгаа. Замын-Үүд боомтод 50 жолоочийг 2 талдаа карентины бүсэд байлган явуулья, МУ-д хийгдсэн PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөх гэх мэт асуудлаар  тохиролцоонд хүрээд ажиллаж байна" гэв.

Эх сурвалж: olloo.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй